Сонгуульд нэр дэвшигчдэд зориулж сонирхолтой агуулгатай нэгэн сургалт зохион байгуулагдах гэж байгаа юм байна. Тус сургалтын багш, мэргэшсэн контент маркетер Д.Гэрэлт-Одтой ярилцлаа.
- Энэ ямар учиртай сургалт вэ?
- Энэ жилийн сонгууль өмнөх жилүүдийнхээс ялгаатай. Жишээ нь, нэр дэвшигчдийн хувьд, зорилтот бүлэгтэй харилцах, тэдэнд нөлөөлөх контент бүтээх талаас нь дараах 4 онцлогтой гэж харж байна.
1. Өрсөлдөх тойрог нь том буюу танигдаж, санал авах хүний тоо олон. Олон хүнд танигдаж, таалагдахын тулд олон нийтэд өргөн хүрээгээр мэдээлэл хүргэдэг суваг ашиглавал илүү үр дүнтэй. Гэхдээ, тэрхүү сувгаар цацах контент олон бас чанартай байх ёстой.
2. Том тойргоос болоод нэр дэвшигч зарим сум, байршлуудад биеэр очиж амжихгүй. Гэхдээ, биеэр очсоноос дутахгүй танигдах хэрэгцээтэй. Ингэхийн тулд, мөн л чанартай, цөөнгүй контент бүтээх хэрэгтэй болно.
3. Шинэ том тойрогт шинэ аймгууд нэмэгдсэнээр, нэр дэвшигчийг “нутгийн хүн” гэж харахгүй учраас олон зуун хүмүүст өөрийгөө таниулах хэрэгцээтэй тулна. Үүнд, дахиад л контент тусална.
4. Сонгуулийн сурталчилгааны сувгуудаас хамгийн хязгаарлалт багатай нь интернэт, сошиал медиа, дижитал платформууд. Таатай нь эдгээр суваг олон нийтэд мэдээллийг хамгийн өргөн хүрээгээр хүргэх боломжтой бас бусад уламжлалт сувгуудаас харьцангуй хямд суваг юм. Гэхдээ, интернэт, сошиал медиа нь чанартай контент ойрхон давтамжтайгаар түгээгдэж байж сайн ажилладаг платформ, дэд бүтэц билээ.
Товчоор дүгнэхэд, ямар зураг харах, ямар утга агуулга бүхий үг, өгүүлбэр нийтэлж, түгээх нь хүмүүсийн сонголт, шийдвэр гаргалт, үйлдэл, зан төлөвт нөлөөлдөг. Тэгэхээр, энэ сургалт сонгуулийн сурталчилгаанд зарцуулах санхүүгийн болон хүний нөөцөө үр ашигтайгаар зарцуулах, контентоор дамжуулж, сонгогдох магадлалаа нэмэгдүүлэх хүсэлтэй нэр дэвшигчдэд туслах зорилготой сургалт юм.
- Контентын стратеги төлөвлөгөө гэж юу вэ? Ямар хэрэгтэй юм бэ?
- Бид аливааг тодорхой үр дүнд хүрэх гэж хийдэг. Түүнтэй адилаар, контентыг хүрэхийг хүсэж буй зорилгоо биелүүлэх гэж хийх учиртай. Контентоор дамжуулж, зорьсондоо хүрэхийг контентын стратеги, чухам яг юу хийх вэ гэдэг нь төлөвлөгөө юм. Тэгэхээр, сонгуульд нэр дэвшиж буй хүний хувьд, зорилго нь сонгуульд ялалт байгуулах. Харин контентын стратеги нь юуны тухай ярих, ямар агуулга, мессежийг, ямар сувгаар, ямар давтамжтайгаар түгээх, контентын стратегийг хэрэгжүүлэх ажлуудын жагсаалт нь төлөвлөгөө нь юм.
Контентын стратеги дараах зүйлсийг тодорхой болгоход тусална.
Сонгуулийн сурталчилгааны хуульд, телевиз, сонин, сэтгүүл, радио, самбар гэх мэт мэдээлэл түгээх, сурталчилгааны сувгууд хязгаарлагдмал буюу контентын хугацаа, хэмжээ зааж өгсөн байсан. Харин интернэт, сошиал медиад контент бүтээж, түгээх хэмжээг хязгаарлаагүй. Гагцхүү, сувгаа бүртгүүлэх учиртай. Азаар, Монгол улсад интернэтийн нэвтрэлт, сошиал медиа хэрэглээ хот хөдөөгийн ялгаа байхгүй болсон. Тиймээс, энэ жилийн сонгуулийн сурталчилгааны контентуудын дийлэнх нь интернэтэд, сошиал медиад байх болов уу. Энэ платформ нь чанартай, цөөнгүй тооны контентыг стратегитайгаар бүтээж, тогтмол түгээснээр үр дүнтэй ажилладаг.
- Контентын стратеги яг яаж тус болох юм бэ?
- Хүн хэдийгээр өөрт нь хамааралтай ч аливаа саналыг сонсоод шууд сонгож, шийдвэр бараг гаргадаггүй буюу сонголт хийж, шийдвэр гаргахын тулд тодорхой үе шат, алхмуудыг туулдаг гэдэг. Тэр алхам бүрд нь зориулж, зорилтот бүлэгт нөлөөлөх контентууд хийх хэрэгтэй болдог. Контент стратеги тэр контентууд ямар агуулгатай байхыг тодорхойлоход тусална.
Дээрх нь, сонгуулийн сурталчилгааны хугацаа 16 хоног. Тэгэхээр, багадаа, 16 ширхэг нийтлэл, 16 ширхэг видео, 16 ширхэг сошиал пост гээд, нийт 48 ширхэг контент хэрэгтэй. Багадаа шүү. Гэтэл, ганцхан фэйсбүүкт гэхэд л стори, рийл, пост гээд контентын 3 хэлбэрээр контент бүтээж, түгээж болно. Өдөрт 2 пост орвол сайн гэдэг. Рийл, стори бол хэд ч байж болно. Нэмээд, сошиалд фэйсбүүкээс өөр олон сувгууд бий. Товчхондоо, олон тооны контент хэрэг болно. Хар пиарын эсрэг контентууд бас бэлтгэж, нөөцлөх хэрэгтэй. Тэр бүгдийг, стратегитай, төлөвлөгөөтэй байснаар үр дүнтэй байлгана.
Сургалтад хэн суух хэрэгтэй вэ?
Сургалтаас хүмүүс юу авч үлдэх вэ?
гэх мэт цаг болон зардал хэмнэх, ажлаа төлөвлөхөд туслах олон зүйлсийн талаар мэдэж авна.
Сургалт хаана, хэзээ болох вэ?
Сонгуульд нэр дэвшигчдэд зориулсан контентын стратегийн сургалт
Эхлэх өдөр: 4 дүгээр сарын 12
Цаг: 19:00
Байршил: Тэнгис кино театрын хойно байрлах Оранж төвд 9 давхарт болно. Мөн сонгуулийн штаб дээрээ, багийнхандаа сургалт авах боломжтой.
Холбоо барих: Контент Марктер Гэрэлт-Од
Сургалтад ЭНД дарж бүртгүүлнэ үү.
Сургалтын сургагч багш Д.Гэрэлт-Од нь хэд хэдэн ном болон киноны зохиолч бөгөөд контентын чиглэлээр 2001 оноос хойш ажиллаж байгаа, чамгүй туршлага хуримтлуулсан, Америкийн Контент Маркетинг Институтийн Мастер Классын төгсөгч, Монголын цорын ганц мэргэшсэн Контент маркетер юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!