Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

САНАМЖ: Явган зорчигч руу шавхай цацсан жолоочийг 100,000 төгрөгөөр торгодог

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цас хайлж, шалбаагтай буй энэ үед замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл явган зорчигч руу шавхай цацсан бол 100,000 төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай байна.

Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээлснээр замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч явган зорчигч руу шалбаагны ус цацсан тохиолдолд цагдаагийн байгууллагад гомдол гаргах эрхтэй байна. 

Энэ тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д заасны дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн жолоочийг 100 мянган төгрөгөөр торгоно.

Зөрчил гаргасан машины улсын дугаар болон загварын талаар 102 утсаар, камераар дүрсийг нь баримтжуулж, E-police аппликэйшнээр мэдээлэх боломжтой байна.