Бид ирээдүйгээ улам ухаалаг, чадварлаг болгохын төлөө боловсролын салбарт бодитой хөрөнгө оруулалт хийж багш сурган хүмүүжүүлэгч болон ажилчдын мэргэжлийн ур чадвар, өөрийгөө хөгжүүлэх боломжийг дээшлүүлэх технологид суурилсан сургалтын платформыг хөгжүүлэхээр “Гэрэгэ Эдтек” ХХК болон “Зангиа Портал” ХХК хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэн байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд:
Иймд “Зангиа Портал” ХХК болон “Гэрэгэ Эдтек” ХХК нар боловсрол болон хөдөлмөрийн зах зээлийн салбар бүрд технологиор дамжуулан эрх тэгш хүртээмжтэй нийгмийг бүтээх, цахимжуулах тал дээр санал нэгдэн хамтран ажиллахаар болсон. Мөн Зангиа Аудио, Зангиа Академи зэрэг төслүүдээр дамжуулан хөдөө орон нутагт өгөөжтэй мэдлэг мэдээллийг түгээх хамтарсан хөтөлбөрийг эхлүүлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!