BYD брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютор МСМ Группээс Евро стандартад нийцсэн PHEV (Хосолмол хөдөлгүүр) бүхий SEAL U загварыг зах зээлд анх удаа нэвтрүүлэхэд бэлэн боллоо.
Хоёр зууныг дамжин бидэнтэй зэрэгцэн оршиж бидний амьдралын салшгүй хэсэг болсон автомашины технологи хэдхэн жилийн өмнөөс “Цахилгаан” тодотголтой хөдөлгүүрээр голлох болж, огцом өөрчлөлтийн босгыг даваад буй.
Цаг үетэйгээ хөл нийлүүлэн тасралгүй судалгаа шинжилгээ, хөгжүүлэлт хийсээр байгаа “Цахилгаан” автомашины салбартаа толгой цохиж буй BYD брэндийг МСМ Групп нь албан ёсны эрхтэйгээр 4-дэх жилдээ Монголын зах зээлд амжилттайгаар суурьшуулан, цахилгаан автомашины хэрэглээ болон соёлыг түгээхээр зорин ажиллаж байна.
4 дэх жилийнхээ босгон дээр хүн бүрд хүртээмжтэй, их хотын амьдралд төгс зохицох PHEV хосолмол хөдөлгүүр бүхий SEAL U загварыг дотоодын зах зээлд нэвтрүүлэхэд бэлэн болж урьдчилсан захиалга авч эхэллээ. PHEV буюу ХОСОЛСОН гэсэн тодотгол таны хувьд шинэ санагдаж байна уу? Хэрэв тийм бол доорх нийтлэлтэй танилцаарай.
Европын шинэ машины аюулгүйн үнэлгээнээс 5 од авсан уг ухаалаг зарцуулалттай машины зарим үзүүлэлтээс нь дурдвал :
МСМ Группийн импортлон оруулж ирж буй BYD цахилгаан автомашинууд нь Евро стандартыг хангасан ба дотоодын цаг агаар, зам харгуйн онцлогт тохируулан харилцагчдын хэрэгцээ, шаардлагыг судалсны үндсэн дээр захиалагддаг загварууд байдаг бөгөөд SEAL U загварын хувьд Монгол улсад 2 жилийн турш туршигдсаны үндсэн дээр дотоодын зах зээлд нэвтрүүлж буй ШИНЭ технологи билээ.
Худалдан авсан бүх машиндаа үйлдвэрлэгчийн албан ёсны 8 жилийн баталгаа, зөөврийн болон суурин 2 төрлийн цэнэглэгчүүдийн хамт дагалдаж мөн МСМ Группийн цахилгаан автомашины чиглэлээр мэргэшсэн хамт олон танд оргинал сэлбэгийн бэлэн нөөц бүхий албан ёсны засвар үйлчилгээг үзүүлэх боломжтой.
BYD брэндийн орчин үеийн техник, технологи дээр суурилан бүтээгдсэн ХОСОЛСОН хөдөлгүүр бүхий SEAL U автомашины худалдаанд гарах үнэ: 119,000,000₮
Зээлийн онцгой нөхцөл
Та дараах 6 өнгөнөөс сонголтоо хийн захиалах боломжтой.
Та BYD Mongolia Facebook page болон 7718-1111, 8908-2828, 9409-5434, 9910-6507 дугаараар борлуулалтын зөвлөхүүдтэй холбогдон MSM Showroom-д хүрэлцэн ирээд мэдээлэл авч танилцах боломжтой.