ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/15-НД НИЙТЛЭГДСЭН
Л.Гантөмөр: Хүүхдээр улс төр хийхээ боль. Би хариулахгүй
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглал олны анхаарлын төвд байгаа.
Иргэд түүнийг тайлбар өгч, орлогоо нотлох, ёс зүйн хариуцлага хүлээж огцрох зэрэг шаардлага тавин төв талбайд жагсаж байна.
Өнөөдөр сэтгүүлчид төрийн ордонд бусад намын төлөөллөөс энэ асуудлаар байр суурийг нь тодруулав.
Тухайлбал Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөрөөс сэтгүүлчид Ерөнхий сайдыг ёс зүйн хариуцлага хүлээх нь зүйтэй гэж үзэж буй эсэхийг нь тодруулахад "Хүүхдээр улс төр хийхээ боль. Би хариулахгүй. Хуулийн байгууллагаас асуу" гэлээ.
Мөн Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр төв талбайд жагсаж буй иргэдийг "Ардаа эзэнтэй л байгаа" гэв.
Мэдээллийг zogii.mn, isee.mn, ubn.mn шууд дамжуулав
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
