Б.Батбаатар: Ерөнхий сайд хариулт өгөх ёстой, зугтаж гүйх шаардлагагүй. Тайлбарлахгүй бол бид шаардлага тавина

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэний Зориг Ногоон Намын дарга Б.Батбаатараас Ерөнхий сайдын хүүхэдтэй холбоотой асуудлаар байр суурийг нь тодрууллаа. 

Тэрбээр "Хүмүүсийн ярьж байгаа асуудлаар Ерөнхий сайд хариулт өгөх ёстой, аль ч утгаараа. Зөв, буруу, сайн, муу байна уу зугтаж гүйх шаардлага байхгүй. Өгсөн хариулт дээр үндэслээд хариуцлага нь яах уу гэдгийг ярилцах ёстой. 

Ерөнхий сайдын хөрөнгө орлогын мэдүүлгийг би хараагүй. Орлогоосоо давсан хэрэглээ байгаа бол түүнийгээ ямар арга замаар яаж олж авсан бэ гэдгээ илэн далангүй нээлттэй баримттайгаар хариулах үүрэгтэй. Түүнийгээ ямар орлогоор бүрдүүлсэн бэ гэдгээ нотолж чадахгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ. 

Ёс зүй, суртахууны хувьд дарга нар даруухан байх ёстой. Хуульд ч гэсэн УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм бичээтэй байгаа. Хэмжээ хязгааргүй тансаглал, хэрээс хэтэрсэн үйлдэл хийх нь Монгол төрийн бодлогыг зөв харагдуулах, үр дүнтэй хэрэгжих зүйлийг нурааж эхэлж байна. 

Манай намын зүгээс албан ёсоор шаардлага тавина. Ирэх долоо хоногт багтаж ямар нэгэн тайлбар хийхгүй бол бид шаардлага тавина. Хийсэн тайлбар нь үндэслэлгүй, дутуу, хуурсан байна гэж үзвэл бас шаардлага тавина. Энэ асуудлыг ярьж эхлээд 2, 3 хонож байна. Мэдээллээ гүйцээж аваад, шаардлагатай бол асуулга тавьж авсан мэдээлэлд үндэслэж шийдвэр гаргах ёстой" гэж ярив. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
35
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг