ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/15-НД НИЙТЛЭГДСЭН
Маргааш Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн нутгаар хүчтэй шуурч, Сүхбаатарын өмнөд хэсгээр нойтон цас орно
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Өнөө шөнө буюу тавдугаар сарын 15-16-нд шилжих шөнө Говь-Алтайн баруун хэсэг, 16-ны өдөр Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр давж салхилна.
Мөн зарим үед салхи секундэд 24 метрийг давж, хүчтэй салхилахыг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(ЦУОШГ)-аас сэрэмжлүүллээ.
Иймд малчид, иргэд, тээвэрчдэд тавдугаар сарын 15-16-нд шилжих шөнөдөө Хөвсгөл, Архангай, Төв аймгийн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр, 16-ны өдөр Сүхбаатарын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орох тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг тус газраас анхааруулав.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
