• 6 сарын 16, Даваа
Уншиж байна ...

120 мянгат, 19 дүгээр хороолол орчмын айл өрх, ААН-үүдийн хүйтэн усыг шөнийн цагаар хязгаарлана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Ус сувгийн удирдах газраас графикт засварын ажилтай холбоотойгоор 2025 оны тавдугаар сарын 16-ны оройн 21:00 цагаас тавдугаар сарын 17-ны үүрийн 04:00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 1, 2, 15, 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн орон сууц, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний хүйтэн усыг хязгаарлах тул иргэдийг унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдлээ.

Ус хязгаарлах байршил:

  • 120 мянгат
  • 19 дүгээр хороолол
  • Наадам центр
  • Нархан хотхон
  • Жаргалант хотхон
  • Хурд хотхон
  • Гэгээнтэн хотхон
  • Төв цэнгэлдэх
  • Оргил рашаан сувилал орчим.