Манай улсад 997 мянган өрх байгаагийн 6,472 нь 10 ба түүнээс дээш ам бүлтэй байна

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр олон улсын "Гэр бүлийн өдөр".

Энэхүү өдрийг тохиолдуулан Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос зарим тоон мэдээллийг танилцууллаа. 

Монгол Улсад 2024 оны байдлаар 14,225 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4,436 хос гэрлэлтээ цуцлуулсан байна.

Манай улсын нийт 997 мянган өрхийн:

  • 191,542 (19.2%) нь 1 ам бүл,
  • 168,216 (16.9%) нь 2 ам бүлтэй,
  • 161,372 (16.2%) нь 3 ам бүлтэй,
  • 177,826 (17.8%) нь 4 ам бүлтэй,
  • 143,933 (14.4%) нь 5 ам бүлтэй,
  • 90,310 (9.1%) нь 6 ам бүлтэй,
  • 34,473 (3.5%) нь 7 ам бүлтэй,
  • 15,539 (1.6%) нь 8 ам бүлтэй,
  • 7,070 (0.7%) нь 9 ам бүлтэй,
  • 6,472 (0.6%) нь 10 ба, түүнээс дээш ам бүлтэй өрх байна.

Гэр бүл цуцлалтын талаарх тоон мэдээллийг тодруулж үзвэл 1,000 хүнд ногдох цуцлалт 2.1 байна. Сүүлийн долоо жилд 1,000 хүнд ногдох цуцлалт 2020-2021 онд хамгийн бага буюу 1.6 байжээ. Харин 2022 оноос буцаж өсөн 2.1-2.2 болсон байна.

зураг
 
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг