Уншиж байна ...

Л.Гантөмөр сайд "2027 оны өвлийг Улаанбаатар хот утаагүй угтана" гэж амлав

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:32 2025/05/15

Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Ид хүйтрээд өвөл болоход Улаанбаатар хот утаагүй байхад 2026 оны төсөвт юу юу суулгаад, ямар ажил хийнэ гэж төлөвлөсөн бэ. Төлөвлөөд тавьсан зүйлийг харахаар дэндүү өчүүхэн харагдаад байна" гэж асуув. 

Түүний асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр "2027 оны өвлийг утаагүй угтана гэдэг зорилттой байгаа. 2026 онд юу юугүй утаа алга болно гэж айхавтар амлаж чадахгүй. 2027 оны өвлийг Улаанбаатар хот утаагүй угтана. Бидэнд хаана очоод юу алга болох, хаана очоод юу бий болох гэдэг тодорхой хугацаа хэрэгтэй байгаа" гэж амлав.

https://www.facebook.com/100064382633728/videos/1394811694971554

10:15 2025/05/15

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 

  • “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт

шууд үзэх:

https://www.facebook.com/100064382633728/videos/613007651791576