• 6 сарын 16, Даваа
Уншиж байна ...

10 дугаар хорооллын "МТ" ШТС-аас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын Энхтайваны өргөн чөлөөний авто замыг засварлах, шинэчлэх ажил үргэлжилж байна.

Засварын хүрээнд Баянгол дүүргийн 6, 8, 19 дүгээр хороо, 10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг 2025 оны тавдугаар сарын 17-ны Бямба гарагийн 23:00 цагаас тавдугаар сарын 19-ний 06:00 цаг хүртэл хааж, шинэчлэхээр болсныг мэдээллээ.

Иргэд, жолооч нар бусад замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг НЗХГ-аас зөвлөв.

Энэ долоо хоногт 25 дугаар эмийн сангаас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, дууссан юм.