Уншиж байна ...

Сүүлийн 50 жилд мазаалай баавгайн тоо толгой 20-50 орчим бодгаль болжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа, "Ховор амьтан ургамал хамгаалах мазаалай нийгэмлэг" ТББ-аас мазаалайд дохиолол бүхий хүзүүвч зүүжээ.

Сүүлийн 50 жилд мазаалай баавгайн тоо толгой нь 20-50 орчим бодгальд хэлбэлзэж, тархац нутаг нь 2-3 дахин хумигдаж багассан.

Мазаалай баавгай тархац нутгаа тэлэх эсвэл хумигдахад сансрын дохиолол бүхий зүүж судалдаг. 2024 онд хүзүүвч зүүсэн хоёр мазаалай нь Тост тосон бумын нуруу, Говь гурван сайхны байгалийн цогцолбор газрын хооронд шилжин нүүдэллэсэн мэдээллээс баталж болох юм.

Тиймээс цаашид уг судалгааг өргөжүүлж, мазаалай баавгайн тархац нутгийн зураглалыг нарийвчлан гаргах, үндсэн тархац нутгаас бусад нутагт шилжин нүүдэллэх зам буюу холбоос нутгийг хамгаалах нь чухал болсныг Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамнаас мэдээллээ. 

ВИДЕО: