Компанийн төрлийг өөрчлөн хаалттай хувьцаат компани болох шийдвэрийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос 2025 оны 05 сарын 08-ны өдрийн №173 тоот тогтоол гарснаар Богд банкны хувьцаа эзэмшигчдийн дансанд дараах мөнгөн хөрөнгүүдийг байршууллаа. Үүнд:
1/. Хаалттай хувьцаат компани болж буйтай холбоотойгоор нэгж хувьцаа бүрд 150 төгрөгийг,
2/. 2024 оны 02-р хагас жилийн ногдол ашиг хуваарилалт буюу нэгж хувьцаа бүрд 4 төгрөгийг, нийт нэгж хувьцаа бүрд 154 төгрөгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн дансанд байршууллаа.
Хувьцаа эзэмшигч та өөрийн бүртгэлтэй брокерийн компанидаа хандаж, хувийн дансандаа татан авна уу.
Хаалттай хувьцаат компани болж буйтай холбоотой төлбөр шилжүүлсний дараа хуулийн хугацаанд татаж аваагүй тохиолдолд тус гүйлгээ буцаагдахыг анхаарна уу. Иймд та бүхэн яаралтай хувийн дансандаа татан төвлөрүүлэхийг зөвлөж байна.
Энэхүү мэдээлэлтэй холбоотой асуудлаар Харилцагчийн мэдээллийн төвийн 7577-1199 болон stock@bogdbank.com хаягаар холбогдоно уу.
Богд банк-Итгэл түгээнэ