Нэрт хөрөнгө оруулагч Уоррен Баффет 94 насандаа тэтгэвэрт гарах болсон шалтгааныг тайлбарлажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

1965 оноос хойш хашиж байгаа Berkshire Hathaway компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг энэ оны сүүлээр залгамжлагчдаа шилжүүлэхээр болсныг нэрт хөрөнгө оруулагч Уоррен Баффет саяхан зарласан билээ.

Тэгвэл 94 настай “Омахагийн зөнч” хочтой тэрбумтан яагаад одоо тэтгэвэрт гарах болсон учир шалтгаанаа “The Wall Street Journal” сонинд ярьсан нь өчигдөр нийтлэгдсэн байна.

“Хугацааны хувьд ямар нэг утга учир байхгүй. Үнэндээ би ямар нэг учир битүүлэг шалтгаанаар 90 хүртлээ хөгшрөлтийг мэдрээгүй явсан юм. Гэвч нэгэнт хөгширч эхэлсэн бол үүнийг зогсоох ямар ч аргагүй болдог юм байна” гэж Баффет ярьжээ.

Хөгширснийг нь мэдрүүлсэн зарим шинж тэмдгүүдийг тэр “тэнцвэрээ алдах, бусдын нэрийг мартах, сонин уншихад хэцүү болох” гэж тайлбарласан байна.

Нэг үгээр хэлбэл хөгшрөлтийн үйл явц эрчимжсэн нь түүний ажлаа шилжүүлэх гол шалтгаан болсон гэнэ.

Канадын Альберта мужийн төв Эдмонтон хотод төрсөн 62 настай Грэг Абел 2021 онд Баффетын залгамжлагчаар тодорч байсан юм.

Тэр одоо Berkshire Hathaway Energy компанийн гүйцэтгэх захирал, Berkshire Hathaway компанийн даатгалын бус бизнесүүдийн үйл ажиллагааг хариуцсан дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг.

Абелд ажлаа өгсний дараа Баффет нас барах хүртлээ компанийнхаа төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албыг хаших юм байна.

“Миний эрүүл мэнд сайн байгаа. Өдөр бүр надад сайхан мэдрэмж өгч байна. Бид энд оффис дээрээ байж, хайртай хүмүүстэйгээ ажиллаж, цагийг сайхан өнгөрүүлдэг. Тэтгэвэрт гарлаа гээд би гэртээ савангийн дуурь үзэж суухгүй. Миний сонирхдог зүйлс хэвээр байх болно” гэж тэр хэлжээ.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
37
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.188.90] 2025/5/16
Онгироо юмаа
0 | 0 Хариулах
MGL [192.82.93.27] 2025/5/15
targu ni tsaraltgui ajillaj baigaa hun hugshrultiig ajiglaj mederdeggui bololtoi
1 | 0 Хариулах
Сайхан юмаа [202.9.47.93] 2025/5/15
Хэдийд зогсохоо мэддэг, харин хэзээ ч хамт олон дотроо байж чадна гэдэг сайхан юмаа. Үйлс ариун, зүс бүтэн байх сайхан юмаа.
6 | 0 Хариулах
Зочин [103.212.119.188] 2025/5/15
Баяжих зам бол хэл сурах.
7 | 2 Хариулах
Зочин [183.177.97.156] 2025/5/15
Хэрэглээ шүү дээ. Битгий сур гээгүй шүү.
0 | 2 Хариулах