• 6 сарын 16, Даваа
Уншиж байна ...

О.Энхбаатар: Дамбадаржаагаас Шадивлан хүртэл явган хүний зам тавих ажлыг зургаадугаар сарын 14-ний дотор дуусгана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Шадивлан зуслангийн авто замаас Дамбадаржаагийн авто зам хүртэлх 2.4 километр замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээгээд буй.

Үргэлжлүүлэн хийх бүтээн байгуулалтын талаар НЗХГ-ын Засвар, арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар "Дамбадаржаагаас Шадивлан зуслан чиглэлийн хүртэлх 5.3 километр авто замын засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна.

Тус замыг гурав хэсэгчлэн хөдөлгөөнийг хааж, засварлаж байгаа юм. Эхний хэсэг буюу 2.4 километр замыг шинэчилж дууссан.

Одоо үргэлжлүүлэн 58 дугаар сургууль хүртэл 1.5 километр, тус сургуулиас Дамбадаржаагийн зам хүртэлх 1.4 километр замын хучилтыг зургаадугаар сарын 1-нээс өмнө хийж, хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөж байна.

Авто замын хоёр талаар хоёр метрийн өргөнтэй явган хүний замыг тавих ажил зургаадугаар сарын 14-ний дотор дуусна" гэж мэдээллээ.

Айлууд зусландаа гарахаас өмнө авто замыг засварлаж дуусгана гэж амлаад байгаа юм.