ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/15-НД НИЙТЛЭГДСЭН
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг настай хүүхэд уяатай нохойд ойртож, хазуулсны улмаас гэмтжээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Дорнод аймгийн бүсийн оношилгооны эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээний тасагт "нохойд хазуулсан хүүхэд ирсэн” гэх мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Бүртгэгдсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад нэг настай, эрэгтэй “Н” нь тавдугаар сарын 13-ны 22:00 цагийн орчимд уяатай байсан нохойд ойртож, шилэн хүзүү хэсэгтээ хазуулсны улмаас эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн байна.
Уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг Цагдаагийн Ерөнхий Газраас анхаарууллаа.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
