Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

ИРГЭН: Анх хашаагаа хогийн ургамлаар дүүрэн байхад чийгийн улаан хорхой тавьж, хөрсөө боловсруулан мод тарьсан

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 3 сарын 21
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Мод үржүүлэгч" төсөлд нэрээ дэвшүүлж буй хашаандаа мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгжүүд өчигдөр өөрсдийн туршлагаас хуваалцсаныг танилцуулж байна. 

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэн "Манайх 14 жилийн хугацаанд хашаандаа 300 гаруй мод мөн ногоо болон цэцэг, бут, сөөг тариад байгаа. Хаалгаар орж ирэхэд бургасаар жим үүсгэж, хашааны дунд хэсэгт цэцгээ тарьсан. 

Анх хашаагаа улаан шороотой, хогийн ургамлаар дүүрэн байхад чийгийн улаан хорхой тавьж, хөрсөө боловсруулж байв. Мойл, үхрийн нүд зэрэг жимснээс гадна төрөл бүрийн эмийн ургамал тарьсан. 

Нарны гэрлээр ажилладаг гэрэл тавьж гэрэлтүүлэн, бүтэн камержуулсан. Газар дээрээ анх худгаа гаргахдаа хамгийн өндөр газрыг нь сонгож, гэрээ түүн дээрээ бариад гэрээсээ урсгаж усалдаг усалгааны системийг хийсэн" гэв.  

"Өвлөөс бусад улиралд хаана ч тарих боломжтой, 100 хувийн ургалттай бортоготой модыг үржүүлж байна"

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны иргэн "Өвлөөс бусад улиралд тарих боломжтой бортоготой модыг үржүүлэхээр ажиллаж байна. Бортоготой мод нь 100 хувийн ургалттай мөн хаана ч тарих боломжтой байдгаараа давуу талтай

30х35 см хэмжээтэй 1,500 ширхэг бортогонд голт бор, бургас, хайлаас, улиас, гацуур зэргийг тарьж байгаа. 2022 оноос хойш тарьж эхэлсэн. Энэ хавраас худалдаанд гаргахад бэлэн болгосон. 

6х4 м харьцаатай гар хийцийн хүлэмждээ 1,800 ширхэг бут, сөөгийг үрээр үржүүлсэн. Гадаа ил талбайд 500 ширхэг улиас тариад байна. 

Түүнчлэн амьдарч буй гудамжныхаа хоёр талаар улиас тарьж эхэлсэн. Мод тарих хүсэлтэй хорооныхоо иргэдэд мод тарих заавар, зөвлөгөө өгдөг. Мод тарихад усалгаа, арчилгаа хамгийн чухал. Манайх хоёр тонны усны савтай. Сард дөрвөн удаа усалдаг" гэв.