Ойн газраас хашаандаа мод, сөөг тарьж ургуулдаг 50 айл өрхөд дэмжлэг үзүүлэхээр “Төсөл сонгон шалгаруулах хөтөлбөр”-ийн удирдамжийг нээлттэй зарласан байна.
Уг шалгаруулалт нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах, мод тарих, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх нийгмийн шинж чанартай бичил төсөл хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулж, дэмжих зорилготой аж.
Төсөл шалгаруулах тухай удирдамж:
Дараах зорилт, үйл ажиллагааны хүрээнд төсөл сонгон шалгаруулна.
Уг төслөөс нийт 50 айл өрхийг сонгон шалгаруулна. Шалгарсан 1 айл өрхөд дараах дэмжлэгийг үзүүлнэ. Үүнд:
Дэмжлэг хүссэн өргөдлийг, төслийн хамт ирүүлэх. Төсөлд дараах шаардлагыг тавина. Үүнд:
Хамрах хүрээ:
Хашаандаа мод тарьж, ургуулах хүсэл сонирхолтой Улаанбаатар хотын 9 дүүргийн айл өрх хамрагдана.
Төсөл хүлээн авах хугацаа, хаяг:
Хугацаа: 2024 оны хоёрдугаар сарын 1-нээс 2024 оны гуравдугаар сарын 1-ний хороонд бүртгүүлнэ.
Хаяг: 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 17:00 цагаас өмнө modurjuulegch@met.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Лавлах утас: 51-264447; 77111178
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!