Монголын Байгалийн Уран Бүтээлчдийн Холбоо, Усны газар, Соёл Урлагийн Их Сургууль хамтран хэрэгжүүлж буй “Усны нулимс” төслийн талаар өнөөдөр төслийн багийнхан мэдээлэл хийлээ.
Уг төсөл нь урлагаар нийгэмд зөв хандлагыг төлөвшүүлэх, тодорхой бүлгүүдийн төлөөллөөр дамжуулж усны зохистой хэрэглээг сурталчлах, хүүхэд, залуучуудад шинжлэх ухааны хялбаршуулсан аргаар хүргэх гэсэн чиглэлээр урт хугацаанд хэрэгжих аж.
Төслийн хүрээнд өнөөдөр Дүрслэх урлагийн музейд 16:00 цагт уран бүтээлчид усны асуудлыг хөндсөн үзэсгэлэнг нээж байгаа юм байна.
Мөн тавдугаар сард усны сэдэвтэй нийтэд зориулсан урлагийн арга хэмжээг зохион байгуулах аж. Төслийн багийнхан усаа хэмнэе гэх санааг нийгэмд урлагийн хэлээр хүчтэйгээр харуулах зорилготой байгаа ба урлагаар дамжуулан нөлөөллийн ажил хийх нь илүү үр дүнтэй байдаг гэдгийг онцолж байв.
Түүнчлэн энэ оны есдүгээр сард есөн орны 12 уран бүтээлч Монголд ирж манай улсын уран бүтээлчидтэй хамтран нүүдлийн урлагийн төслийг хэрэгжүүлэх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!