Хавирга-Архашаат боомтоор наймаас доош суудалтай автомашины нэвтрэх зөвшөөрөл олгож эхэлсэн тухай Дорнод аймгийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээллээ.
Дорнод аймагт бүртгэлтэй 8-аас доош суудалтай автомашинд БНХАУ-ын Хөлөнбуйр хотын Шинэ Барга Баруун хошууны Архашаат боомтоор “хилээр нэвтрэх үнэмлэх”-ийг энэ сарын 14-нөөс олгож эхэлсэн байна. Ингэхдээ
Хил нэвтрэх үнэмлэх авсан тээврийн хэрэгсэл нь БНХАУ-ын талд зорчих хугацаа 10 хоног байх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацаа сунгуулах хүсэлтийг дахин гаргах аж.
Наймаас доош суудалтай автомашинаар Алтан-Эмээл хүртэл зорчих боломжтой юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!