• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

ГРАФИК: Автомашин үйлдвэрлэгчдийн нэг ажилтанд ногдох орлого

A.Жаргал
2024 оны 3 сарын 4
IKON.MN

Нэг ажилтанд ногдох орлого нь ажилтан тухайн компанид хэр их мөнгө бий болгож байгааг ойролцоогоор хэмждэг чухал үзүүлэлт юм.

Энэхүү графикт нэг ажилтанд ногдох хамгийн өндөр орлоготой шилдэг 20 автомашин үйлдвэрлэгчийг companiesmarketcap.com сайтын өгөгдлийг ашиглан жагсаан харуулж байна.

График 1: Автомашин үйлдвэрлэгчдийн нэг ажилтанд ногдох орлого (сая ам.доллар)

Орлогын үр ашигтай байдлаараа Kia тэргүүллээ

Автомашин үйлдвэрлэгчдийн нэг ажилтанд ногдох орлогыг хэмжихэд Кia тэргүүлэгч болж, Ford, General Motors зэрэг салбарын аваргуудыг ардаа орхиж байна. 2023 онд Kia компанийн нэг ажилтанд ногдох орлого 2,13 сая ам.долларт хүрчээ. Өнгөрсөн онд тус компанийн 34,178 ажиллах хүч нийт 72.7 тэрбум долларын орлого олсон юм. 

Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчдийн ардаас нэг ажилтанд ногдох орлого нь 1.18 сая доллароор Ferrari компани гурав дугаарт орж байгааг цөөн тоотой, өндөр ашигтай тансаг зэрэглэлийн автомашинууд үйлдвэрлэдэгтэй нь холбож үзэж байна.

Томоохон автомашин үйлдвэрлэгчдээс BMW болон General Motors компаниуд нэг ажилтанд ногдох 1.07 сая доллар, 1.02 сая долларын орлогоор тэргүүлэгчдийн эгнээд багтжээ. 

Tesla компани хэдийгээр цоо шинэ технологитой ч нэг ажилтанд ногдох орлого нь ердөө 740,000 доллар байгаа нь Aston Martin, Туркийн Tofaş Türk компаниудтай ижил байна. Харин өөр нэг цахилгаан автомашин үйлдвэрлэгч Шведийн Polestar 1.12 сая доллароор жагсаалтын дөрөвдүгээр байрт орлоо.

Өгөгдлөөс харахад үр ашигтай байдал нь зөвхөн ажиллах хүчний хэмжээ, брэндийн өв, технологиос хамаардаггүй бөгөөд хүний нөөцийн стратегитай холбоотой байдаг нь харагдаж байна.

График 2: Эдгээр автомашин үйлдвэрлэгчдийн ажилчдын тоо ба орлого (Тэрбум USD)

Эх сурвалж: visualcapitalist.com

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [95.188.139.73] 2024/3/5
Mash sain medeelel bna bayarlaa tsaashid ulan gunzgii medeeleleer sonoriig myalaana gej naidaj bna end neg tiim tenegduuch geheer umuu meleen hoilog humuus diilenh ne baih shig bna ta buhend gej helehed unshaad oilgohgui bol gants tsegch buu bich
0 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2024/3/4
TOYOTA IS THE BEST
0 | 0 Хариулах
TIMMY [66.181.178.154] 2025/6/4
No Mercedes is the best
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.10] 2024/3/4
Нэмж хэлхэд унаж байгаа японы машинаач мэдэхгүй малууд гангийн анги, орц найрлага, чанарын стандартын үзүүлэлт гээд. Япон машин 40% буюу дунд зах зээлд тоглодог. Бензин ба зээлээсээ давж харж амьдарч байгаа бол АНУ, Герман машин сонирох харамсалтай эвдэрч өгөгүй лайтай.
2 | 0 Хариулах
Зочин [87.92.242.187] 2024/3/4
машин үйлдвэрлэдэггүй манайусд ямар хамаатай мэдээлэл вэ? орчуулгын дадлага хийж бгаам болуу? олон хүнд хэрэгтэй санаа сэдэл өгөх мэдээ тавьбал...
0 | 5 Хариулах
Зочин [202.9.47.10] 2024/3/4
УБ өдөр тутмын хэдэн өгүүлбэртэй, явах замтай. Тэгээд үг үсгийн хэрүүл уруул хийхээс өөр юмгүй арчаагүй мал. Хэрэгтэй хүндээ хэрэгтэй өөр шигээ яаж бусдыг боддог байнаа. Ийм лаларыг бичсэнийг харсан чинь бүүр сэжиг баас 2 зэрэг хүрчлээ
1 | 0 Хариулах
Зочин [202.21.107.42] 2024/3/4
Олон юм харж болохоор мэдээ бн
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.97] 2024/3/4
Hamgiin shuldaguud ni aolongoauud gej argagui shu
0 | 1 Хариулах
Зочин [174.192.67.209] 2024/3/4
Kia hyundai tsahilgaan mashin neleen deegvvrt yawj bga
0 | 0 Хариулах