Сүүлийн үед бага насны хүүхдүүд гар утас, iPad, зурагт олон цагаар үзэх буюу дэлгэцийн донтолтод өртөх нь ихэссэн.
Иймд хүүхдийн дэлгэцийн хэрэглээ хэдэн цаг байх ёстой талаарх мэдээллийг хүргэж, дэлгэцийн зохистой хэрэглээг дэмжихийг уриалж байна.
Нэмж мэдээлэхэд хүн насан туршдаа дунджаар долоон жилтэй тэнцэх хугацааг цахим сүлжээнд зарцуулдаг. Өдөрт гурваас дээш цаг зарцуулах нь өсвөр насныханд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал үүсгэх эрсдэлтэй юм.
Эх сурвалж: Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!