Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Паралимпыг дэлхийн 160 оронд шууд дамжуулна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 3 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Inside The Games

"Парис 2024" паралимпыг зохион байгуулах хорооноос дэлхийн 160 оронд шууд дамжуулна хүргэхээр болсныг зарлав.

Өмнөх "Токио 2020" олимпод 154 орон шууд дамжуулж 4.1 тэрбум хүн үзсэн гэсэн тооцоо бий. Түүнчлэн паралимпын 19 төрлийг шууд дамжуулсан бол францчууд бүх төрлийг буюу 22 спортыг шууд дамжуулахаар болжээ. 

Тодруулбал пара пауэрлифтинг, пара таеквондо, тэргэнцэртэй туялзуур сэлэмний төрлийг анх удаа шууд дамжуулахаар төлөвлөсөн байна.

зураг
 
Эх сурвалж: Inside The Games

"Парис 2024" олимпын дараа буюу ирэх наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ныг дуустал паралимп үргэлжлэх юм. 

Олон Улсын Паралимпын Холбооны тэргүүн Андрью Парсонс телевизийн шинэ гэрээний ачаар урьд хожид үзэгдээгүй олон хүн паралимпыг үзнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм.

Зөвхөн шууд үзэлтийн тоогоор ч бус цэнгэлдэхэд очиж сонирхох үзэгчдийн тоонд ч нөлөөлнө гэж найдаж байгаагаа А.Парсонс сэтгүүлчдэд ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian