БНСУ-ын “World K-pop Center”-ээс зохион байгуулж буй охидын шилдэг хамтлаг байгуулах “Click The Star” уралдааныг Монголд зохион байгуулах талаар холбогдох байгууллагынхнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
Уг төсөл нь Америк, Франц, Герман, Бразил, Испани, Япон, Хятад, Энэтхэг, Вьетнам, Малайз, Монгол зэрэг 32 улсад тус тус долоон гишүүнтэй “Bling One” гэх ижил нэртэй охидын хамтлагт багтах авьяаслаг нэгнийг олох зорилготой аж.
"World K-Pop Center", "Asian Idol Academy Mongolia", Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж буй тус уралдаанд 13-18 насны дуулж, бүжиглэх авьяастай, ирээдүйд Монгол улсад төдийгүй олон улсад танигдсан охидын хамтлагийн гишүүн болох хүсэл, сонирхол, зорилготой охидыг оролцохыг урьж байгаа юм байна.
Шалгаруулалт энэ оны гуравдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-ний хооронд болох аж.
Анхан шатны сонгон шалгаруулалт онлайнаар явагдах ба доорх видео бичлэгийн шаардлагыг хангасан нийт оролцогчдын видеог World K-Pop Center/ Төслийг санаачлагч, зохион байгуулагч энтертайнмент/ - рүү явуулах аж.
Видео бичлэгт тавигдах шаардлага:
Анхан шатны шалгаруулалтын дараа хагас финал болон финалын шатны шалгаруулалтууд явагдах ба финалын шатнаас шалгарсан шилдэг 10 оролцогч Монголд Asian Idol academy-н солонгос хэл, багийн ажиллагаа, гоо зүй, харилцаа, имидж бүрдүүлэлт зэрэг анхан шатны сургалтад хамрагдсанаар БНСУ-ыг зорих юм байна.
Түүний дараа Солонгос улсад “World K-pop center”-ийн мэргэжлийн цогц сургалтад гурван сар суралцаж сургалтын явцад гурван оролцогч нь хасагдах аж.
Уралдааны удирдамжийг дэлгэрэнгүй харах бол ЭНД ДАРНА УУ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!