Агаарын дундаж температурын олон жилийн явцаас үзвэл 1985 оны гуравдугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас 2-8°С хүйтэн байжээ.
Энэ нь 1979 оноос хойших хамгийн хүйтэн гуравдугаар сар болсон юм. Харин 2018 оны энэ сард нийт нутгаар олон жилийн дунджаас 0-9°С градус дулаан байсан нь Монгол Улсын түүхэн дэх хамгийн дулаан гуравдугаар сар болж байв.
2013 оноос хойш олон жилийн дунджаас дулаан гуравдугаар сарууд үргэлжилж байгаа боловч энэ жилийн хувьд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байхаар байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны шинжилгээний газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!