Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Алтнаас ч илүү үнэтэй металл байдаг гэж үү?

ikon.mn
2024 оны 3 сарын 1
Сурталчилгаа

Алтнаас 5 дахин үнэтэй буюу өнгөрсөн жилийн үнэлгээг нь харвал 1 килограмм нь 470 сая төгрөгийг давсан үнэтэй металлын талаар та мэдэх үү? Тэрхүү металлыг РОДИУМ гэдэг.

зураг
 
зураг
 

РОДИУМ ГЭЖ ЮУ ВЭ?

Одоогоос 220 жилийн өмнө анх энэ элементийг нээх үед уусгагч бодис дотроос сарнайн улаан өнгөтэй кристалл олдсон байна. Тиймээс Грекээр сарнай буюу Rhodon гэдэг нэрийг энэ элементэд өгчээ. Үелэх системийн 45-д байрлах уг элемент нь байгаль дээр маш ховор олддог үнэт металл юм.

зураг
 

РОДИУМ ЗАХ ЗЭЭЛД ЯАГААД ӨНДРӨӨР ҮНЭЛЭГДДЭГ ВЭ?

Үнэт металлд хэдхэн элемент бий. (44-47, 76-80). Эдгээр металлууд яагаад үнэтэй вэ гэхээр нэгдүгээрт маш бат бөх. Зэврэлт, элэгдэл, дулаанд тэсвэртэй. Өөр ямар нэгэн бодистой тийм ч амархан урвалд ордоггүй зэрэг давуу талтай. Тийм ч учраас аж үйлдвэрлэлд амин чухал. Хүний биед витамин ямар их хэрэгтэй байдаг шиг эдгээр металлууд нарийн технологийн бүтэц бүрэлдэхүүнд өндөр ач холбогдолтой байдаг.

Родиум нь маш ховор буюу жилд 20 тонн орчим л олборлогддог. Дэлхий дээрх Родиумийн нөөц нийт 3000 тонн орчим л байдаг ба одоогоор Родиум олборлолтын 80 хувийг Өмнөд Африк эзэлж байна. Харин боловсруулалтыг бараг тэр чигт нь манай өмнөд хөрш эзэлдэг.

зураг
 

РОДИУМААС ҮНЭТЭЙ МЕТАЛЛ БАЙХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Хариулт нь боломжтой, гэхдээ үнэтэй болгохын тулд хүн төрөлхтөн зохиомлоор урвал үүсгэн нийлүүлэн үүсгэх цор ганц боломж байдаг. Иймд Родиум нь хүний гараар бүтсэн биш, байгалиас бүтсэн хамгийн үнэтэй металл гэдгээрээ онцлог юм.

зураг
 

РОДИУМЫН ҮНЭЛГЭЭ ЦААШИД ӨСӨХ ҮҮ?

Одоогоор хамгийн өргөн ашиглагдаж байгаа салбар нь автомашины болон өөр ямарваа нэгэн шаталтат хөдөлгүүрээс ялгарах хорт хийг шүүх төхөөрөмжид катализатор байдлаар ашиглаж байна. Үүнээс гадна цөмийн реактор, зэвсэглэл, электроник эд анги, толь ба үнэт эдлэлийн салбарт Родиумын эрэлт өндөр байдаг байна. Эдийн засагчид энэ зах зээлийг ирэх жилүүдэд ч өсөлттэй байх таамгийг гаргаад байна. Өнгөрсөн жилийн байдлаар 2 тэрбум доллар байсан зах зээл 10 жилийн дотор 3 тэрбумд хүрнэ гэсэн тооцоо бий.

зураг
 

МОНГОЛД РОДИУМ БАЙГАА ЮУ?

Манай улсад томоохон нөөц бүхий газрын ховор элементийн ордууд байдаг ч одоогоор Родиум Монголд байдаг гэх олон нийтэд нээлттэй мэдээлсэн мэдээлэл байхгүй байна.

Харин тун удахгүй Родиумыг тойрсон адал явдал бүхий “ZURA III: ЦЭВЭРЛЭГЭЭ” уран сайхны кино З сарын 7-нд нээлтээ хийн бүх кино театраар гарахаар болжээ. Тус кинон дээрх Родиумыг тойрсон сонирхолтой үйл явдлыг трейлер дээрээс үзээрэй.

зураг
 


 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.