ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Автобусны мэргэшсэн жолоочийн үнэ төлбөргүй сургалтад 161 хүнийг хамруулж байна

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 63 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82.3 хувьтай байв. Тухайлбал 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан тул хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд болон дэд ажлын хэсгүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн  2024 онд таван зорилтын хүрээнд 147 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Мөн нийслэл, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн газарт бүртгэлтэй, ажил хайж байгаа В, C ангилалтай жолооч нарыг автобусны мэргэшсэн жолоочийн үнэ төлбөргүй сургалтад хамруулж буй. Уг сургалтад нийт 1,825 иргэн бүртгүүлснээс “D” ангилалтай 161 иргэнийг мэргэшсэн жолоочийн сургалтад хамруулан ажиллаж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [66.181.167.74] 2024/2/28
Одоогийн энэ зэрлэг балмад жолооч нарт 3,5 сая өгөөд дээр нь амь насаа даатгана гэдэг арай л байна.
0 | 0 Хариулах
зочин [66.181.167.74] 2024/2/28
лондонгийн такси жолооч 35 мянган гудамжаа цээжилсэн байх ёстой, бас ур чадвар ёс зүйн өндөр шалгуур тавьдаг гэсэн. ийм шалгуураа хангаж цалин авах эрхтэй.
0 | 0 Хариулах
Сайшаалт Ерөөлт [66.181.161.51] 2024/2/27
..Уг нь маш өндөр шалгуураар автобусны жолооч 3 жил.р мэргэжлийн өндөр түвшинд хүргэж байж сая л нэг Автобус барих эрхээ авдаг. Шалгалт нь маш нарийн...хатуу.дүрэм..аюулгүй байдал..
2 | 0 Хариулах
Zochin [202.9.40.130] 2024/2/27
Гадаадал эмчийн мэргэжил эзэмшсэн эмч нар бага цалинтай байхад автобусны жолооч 3сая 500 арай бйнааа
0 | 0 Хариулах
эргүүтэх юмаа [66.181.160.109] 2024/2/27
урьд автобусны жолоочыг 3 жил сургаж байж авдаг аяга дүүрэн ус цаасан дээр тавьчаад ганц ч цалгиулалгүй хугацаандаа тойрог зогсолт хийлгэж шалгалт авдаг байсан. одоо бол мах ачсан тракторын жолооч шиг юмнууд л байнадаа, хэдхэн хоногт сурдаг эд байсан бол яах гээл олон жил том тэрэг хот хоорондын тээвэрт явдаг мэргэшсэн жолоочдыг дахин бэлтгэж авч байхавдээ. гадны оронд бол асар өндөр шалгуураар нийтийн тээврийн жолооч болдог.
6 | 0 Хариулах
Зочин [124.158.67.67] 2024/2/27
мах ачсан гэдгийг уншаад саналаа. хоолны газрууд мөн монгол хүнийг мал байгаа юм шиг бодож хоол хийж өгдөг. махаа салгахгүй багц багцаар нь, будаагаа салгахгүй бөөн бөөнөөр нь. НЗДТГ автобусны жолоочийн асуудлын дараа нийтийн хоолны газрын тогооч, туслах тогооч нарын сургалтын асуудлыг анхаарч өгнө үү.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.114] 2024/2/27
дүрэм зөрчдөг, хөгжим чарлуулдаг орк жолооч нарыг хөөж явуулаач
0 | 0 Хариулах
Чимээ [66.181.191.99] 2024/2/27
40-50 жил жолоо мушгисан 50 -70 насны арвин туршлагатай ахмадууд болохгүй юм уу???
0 | 0 Хариулах
Зочин [103.215.14.2] 2024/3/1
болохгүй
0 | 0 Хариулах