Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улс 2036 оны зуны олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгөв

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 2 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Inside The Games

Энэтхэг улс албан ёсоор 2036 оны зуны олимпыг зохион байгуулахад нэр дэвшихээр болсныг тус улсын спортын сайд Анураг Такур олон нийтэд мэдээллээ.

Ингэснээр одоогийн байдлаар Испани, Мексик, Индонез, Турк, Польш болон Катар улстай өрсөлдөхөөр болов.

Энэтхэг улс бүхий л спортын талбарт эрс сайжирч байгааг А.Такур онцолсон юм.

Жагарын орныхон 2036 он гэхэд спортоор өрсөлддөг топ 10 улсын нэг болох зорилготой бол 2047 онд топ тав руу дэвших төлөвлөгөөтэй гэнэ. 

Энэ талаар А.Такур "Ерөнхий сайд Нарендра Моди Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гишүүдийг Энэтхэгт ирэх үеэр уулзаж ярилцахдаа 2036 оны олимпыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн үүнээс өмнө 2030 оны залуучуудын олимпыг ч зохион явуулахын төлөө сонгуульд нэрээ дэвшүүлнэ.

Манай улсын эдийн засаг жил бүр өсөж буй. Үүний нэг илрэл нь сүүлийн 10 жилд спортод зарцуулах төсвөө гурван удаа нэмсэн. Тодруулбал 33 сая еврогоор 300 орчим спортын дэд бүтэц, 23 үндэсний спортын төв, 69 бялдаржуулах танхим, 1,075 өсвөр насныханд зориулсан спорт заал танхим барьсан" гэж ярьсан юм.

Сонирхуулахад Энэтхэг улс Токиогийн олимпоос долоон медаль хүртсэн нь тус улсын спортын түүхэнд хамгийн өндөр амжилт билээ. 

 

Эх сурвалж: Inside The Games