Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, маргааш өдөр баруун аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Иймд үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүйг анхааруулж байна.
Улаанбаатар хотод хоёрдугаар сарын 25-ны 20:00 цаг хүртэлх мэдээллээр үүлших бөгөөд цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -33...-35 градус, бусад хэсгээр -25...-27 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.
Хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хагаст, 28, 29-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Эх сурвалж: ЦУОШГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!