ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Сөнөөгч онгоц нийлүүлэх гэрээ байгуулагдсаны дараа Унгарын парламент Швед улс НАТО-д элсэхийг дэмжихээр боллоо

Т.Давааням, ikon.mn
2024 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Швед улсыг НАТО-гийн гишүүнээр элсэхэд тулгараад байсан сүүлчийн саад нь Унгар улс байсан юм. Умард Атлантын цэргийн эвсэлд шинэ гишүүн орон элсэхийн тулд бусад бүх гишүүн орнууд тус тусдаа дэмжсэн тогтоол гаргах шаардлагатай байдаг.

Шведийн гишүүнчлэлийг дэмжээгүй НАТО-гийн ганцхан гишүүн үлдээд байсан нь Унгар юм.

Тэгвэл Унгарын парламент ирэх долоо хоногт уг асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр болсныг тус улсын ерөнхий сайд Виктор Орбан өчигдөр Будапешт хотод Шведийн ерөнхий сайд Улф Кристерссонтой уулзсаныхаа дараа мэдэгджээ.

Энэ уулзалтын үеэр Швед улс өөрийн үйлдвэрийн Gripen сөнөөгч онгоцыг Унгарт нийлүүлэх гэрээ байгуулсан байна.

Ингэснээр Унгарын агаарын зэвсэгт хүчний нөөцөд байдаг Gripen сөнөөгч онгоцны тоо 14-өөс 18 болж нэмэгдэхээр болжээ. Одоо ашиглагдаж буй 14 онгоцны түрээсийн хугацаа 2026 онд дууссаны дараа эзэмшлийг Унгарт шилжүүлэхээр болсон байна. Онгоцыг үйлдвэрлэгч Saab AB компани 2036 он хүртэл Унгарын талд техникийн дэмжлэг тусламж үзүүлэхээр тохиролцжээ.

Умард Европын төвийг сахих уламжлалт гадаад бодлоготой Швед, Финланд улсууд Украины дайн эхэлсний дараа НАТО-д элсэх шийдвэрээ гаргасан юм.

Финланд улс өнгөрсөн оны дөрөвдүгээр сард НАТО-гийн гишүүн болсон. Харин Шведийн хувьд Турк, Унгар улсууд дэмжилгүй саад учруулж байлаа.

Турк улсын парламент өнгөрсөн сард эцсийн шийдвэрээ гаргасан. АНУ-ын засах захиргаа F-16 сөнөөгч онгоц Турк улсад нийлүүлэх тохиролцоонд хүрсний дараа уг шийдвэр гарсан юм.

Унгарын ерөнхий сайд Виктор Орбан нь Европын Холбооны гишүүн орнуудын удирдагчдаас Оросын ерөнхийлөгч Путинтэй хамгийн ойр харилцаатай хүнд тооцогддог.

Тэрбээр Европын Холбооноос Украиныг дэмжих асуудлыг үргэлж эсэргүүцдэг. Өчигдөр Орбан хэвлэлд ярихдаа энэ оны арваннэгдүгээр сард АНУ-д болох ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялбал Украины талаар НАТО-гийн байр суурь өөрчлөгдөнө гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
11
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
36 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.186.130] 2024/2/26
Швед жижиг улс ч аж үйлдвэрлэл тэр дундаа авто үйлдвэрлэл сайн хөгжсөн болохоор байлдааны онгоц, танк, хуягт гээд есөн бүрийн зэвсэг үйлдвэрлэдгээрээ алдартай улс. Хойд Европтоо хамгийн хүчирхэг армитай.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.48] 2024/2/25
5 хүнтэй Швэд Натод нэмэгдлээ гээд яады? Испани, Португаль, Италь, Грек гээд ЕХндоо том гэж тоологдог аль эртний хуучин гишүүн улсуудын цэрэг арми гэж юм дуулсан уу? Франц хэдэн легионтой ч Украйнд сайн дур нэрээр ороод бөөндүүлж бна. Гэрманд хэдэн цэрэг байгаа сурагтай. Английн хэд бэлтгэлдээ ч гарах боломжгүй, усан онгоц нь засвар үзээгүй хэвтсээр байгаад зэвэрчихсэн хойшлуулаад л бх. Турк Нато дотроо толгой цохидог ч хөдлөхгүй. Польш л Украйнд хэсэг гүрийсэн ч одоо толгойгоо тэврээд зугатаж эхэлсэн, дээр нь дотор нь удаан ажилласан цэргүүд нь "Нато бол т1, бас гомо" гэдэг онигоо тараачихсан, Трамр гарвал лайтай Натог тарааж амрая гэж дарамталдаг, хэцүү байна доо ккк.
4 | 1 Хариулах
Зочин [202.126.90.48] 2024/2/25
FAKE NEWS!
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.37] 2024/2/25
Evropiin holboonoos ungart ogih yostoi mongiig gatsaagaad baisan um. Tegeheer orban uurlah ni zov bizde. Er ni bol ungart ogoh 30 terbumiig ukrain avtsan bhad harin ch daruu bgaa
0 | 1 Хариулах
ОЯА=ХУЯА [101.115.74.24] 2024/2/25
ФАШИСТ ПУТЛЕРИЙН ЯВУУРГҮЙ ҮГ ҮЙЛДЭЛ ДАЙСНАА УЛАМ ХҮЧИРХЭГЖҮҮЛЖ НЭГДҮҮЛЭН ТОМРУУЛЖ БАЙНА😂😂😂
3 | 2 Хариулах
Зочин [66.181.187.54] 2024/2/25
Олон юм хуцалгүй малчидад ганц боодол өвс хандивла. Чи АНУсын төлөө зүтгэдэг урвагч боол учир чадахгүй л дээ.
3 | 1 Хариулах
ОЯА=ХУЯА [101.115.74.24] 2024/2/25
БИ Ч ЯАХАВ ТҮМЭН ОЛОНД НЬ ТУСЛАЖ ЧАДААГҮЙ Ч ГАНЦ ЭЦГИЙНХЭЭ ЗУЛАЙ ЗУЛАЙ ДЭЭРЭЭ ГИШГЭЛЦЭЖ ТӨРСӨН АХ НАРТ ӨӨРИЙН ХЭМЖЭЭНД ТУСАЛСААН! ХАРИН ТА ЮУ ХИЙВ??? НЭГ ШИРХЭГ НЭМНЭЭ ОЁОД ЯВУУЛАХ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ АМАА Л ТҮРҮҮЛЖ ХӨДӨЛГӨЖ БАЙНА УУ
1 | 2 Хариулах
Зочин [66.181.187.54] 2024/2/25
Пөөх энэ муу аНУС бас нэмнээ гэж мэджийн.
2 | 0
МАН ӨВГӨН [103.57.93.238] 2024/2/25
Агуу Орос орон мандтугай
3 | 1 Хариулах
Зочин [66.181.187.54] 2024/2/25
НАТОгийн дэлхийг жанжлах фашист бодлого эхнээсээ нураад унаж бна. Дэлхий Орос руу хошуурч бна.
4 | 2 Хариулах
Зочин [202.55.180.22] 2024/2/24
Орбан хориг тавьж үнээ нэмэх гээл новшроод байсан, ийм хямдхан буугаад өгчиж байгаамуу
1 | 1 Хариулах
Latin 49 Clive Christian [66.181.183.181] 2024/2/24
zarig unuruugiin tuvshind l baisan hun shu dee chaavaas
1 | 1 Хариулах
Зочин [103.41.93.77] 2024/2/24
Ахахаха фашист оросыг 4 онгоцоор сольцон орк Орбан
3 | 3 Хариулах
мояа [216.239.90.19] 2024/2/24
Ямар ч нөлөөгүй юМАЛдаа Унгар харин ч далимдуулж өөртөө хожоо гаргалаа
5 | 1 Хариулах
Зочин [202.9.40.152] 2024/2/24
Оросыг дагаад хол явахгүй гэдгээ ойлгож. Орос шиг найзтай байснаас 4 онгоцтой байх нь дээр.
7 | 6 Хариулах
Зочин [202.21.107.79] 2024/2/24
ene hudlaa shantaaj gar, zeveen sda ve hahaha
1 | 2 Хариулах
Зочин [66.181.187.54] 2024/2/24
Швед газар нутгийн хэмжээ тэр, бүх талаараа жижиг орон. Алсуур яваа гайг өөртөө ойртуулж дуудаж яха нь вэ. Улс орон нь ямар аюултай бдалд орж бгааг ойлгодоггүй юм байхдаа. Муугаар бодоход цөмийн хошуу улс орныг нь элссэн цагаас нь хойш чиглэж байрлагдана.
5 | 5 Хариулах
Зочин [202.9.40.152] 2024/2/24
Чамаас л тэнэг байв гэж.
6 | 3 Хариулах
Latin 49 Clive Christian [66.181.183.181] 2024/2/24
oroban ch unuruu shig l bolj dee hahaha
2 | 4 Хариулах
Зочин [66.181.189.17] 2024/2/24
Шантааж бзда вэ
1 | 3 Хариулах
Зочин [122.201.31.88] 2024/2/24
Унгар шороо атгаж ашиг олж байна даа. Бусад гишүүд онгоц ч байхгүй хаха
6 | 4 Хариулах
Зочин [108.147.101.28] 2024/2/24
Шантаажаар хол явахгүй л дээ….
8 | 3 Хариулах
Зочин [122.201.31.13] 2024/2/26
Дайнд бэлдлээ гээд унагарт алдах зүйл байхгүй. Унгар зэвсэг өгөхөөс нөөцлөх сонирхол их байна. Тохиол бүрдвэл украйны унгар голдуу иргэдтэй хэсгийг авах болно
0 | 0 Хариулах
? [66.181.182.23] 2024/2/24
Ингээд НАТО оросын хаяанд нь ирчихлээ.
12 | 3 Хариулах
НАТО Путинд баярлаж байгаа [77.24.7.205] 2024/2/24
Орос чинь өөрөө НАТО гоо өргөтгөөд тэлээд өглөөдөө
2 | 1 Хариулах
Latin 49 Clive Christian [66.181.176.128] 2024/2/24
Hungar uls yamar europetei baildah bish ongots avch l baig
5 | 2 Хариулах
Зочин [66.181.180.245] 2024/2/24
өчигдөр Украйны Патриот орос цэргийн баярын өдөрт зориулж бэлэг барьлаа оросууд бараг 300 сая долларын үнэтэй А 50 радарын онгоц Ил 22М командын зориулалтай онгоц Бөмбөгдөгч Су 34 онгоцоо алджээ
20 | 3 Хариулах
uchigdur bas neg eh oronch sistemiin puujingiin ba [66.181.188.157] 2024/2/24
uchigdur bas neg eh oronch amerik puujingiin sistemiig orosuud ustgaj haylaa daa.neg baterian 1.5 terbum dollariin vnetei ed sh dee> neg puujin ni 1-2 say dollar ch dee.Amerikiin eh oronch sistem ni ukrainiig hamgaalahgui l yum bnaa hoo. amerikdaa ochvol amerikdaa vnench baij hamgaalij chadah bolov uu daa hoo..
3 | 11 Хариулах
Зочин [202.126.89.123] 2024/2/24
Chi uneheer erguu teneg bas hudalch gar yum daa hoo. Bichijsen zuil chini yamarch notolgoogui bdag daa hoo.
9 | 3 Хариулах
Зочин [103.57.93.154] 2024/2/24
Аа оросуудын боовны амтанд орсон лхамсүрэн гээд хулгайч халтар авгай байдаг юм. Биeэ үнэлэх, хулгай хийхээ болиод оросын тролл болсон гээд ийм галзуу юм зохиогоод шаагаад яваад байгаа
9 | 2
Зочин [202.9.40.152] 2024/2/24
Дашка дэлгүүрээс шаадаг хэвээрээ юу?
1 | 1 Хариулах
Зочин [103.57.95.139] 2024/2/24
Үнэн байсан бол танай айкон дээр хамгийн түрүүн гарах байлаа гэж.
1 | 1 Хариулах
Зочин [122.201.31.40] 2024/2/24
Ноён урваач нохой шарваач... Орбан бол ашиг хонжоо хайгч увайгүй амьтан.
7 | 2 Хариулах
мояа [216.239.90.19] 2024/2/24
Ашиг хонжоо хайгчидтай өөрсдийнх нь хэлээр ярьж байгаа ухаантай удирдагч
0 | 1 Хариулах
Зочин [109.70.100.67] 2024/2/24
Орбан барууны дайн өдөөгчдөөр тоглох шиг л болж байна. Швед НАТО-д орлоо гээд Оросын хувьд ямар ч ялгаагүй, Унгар харин хэдэн онгоцоо парк сайжруулалт хийчихлээ. ЕХ нацист укрт үзүүлэх тусламжийг Унгарын парламент хэлэлцэхгүй гээд таг зогсоочихсон байгаа, дээр нь 2025 оноос Унгар ЕХ-г удирдана гэж байгаа ккк
2 | 17 Хариулах
Зочин [174.192.128.96] 2024/2/24
Emee uuldaa
14 | 3 Хариулах