Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Сонгуулийн мөрийн хөтөлбөрт хүний эрхийг хамгаалах, хангах, дэмжих асуудлыг зайлшгүй тусгах шаардлагатай"

Б.Билгүүн, iKon.mn
2024 оны 2 сарын 22
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүний эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК)-оос өчигдөр улс төрийн намуудтай харилцан мэдээлэл солилцох уулзалтыг хийх үеэр өгсөн санал зөвлөмжийн талаар мэдээлэл хийлээ. 

Уулзалтад Улсын дээд шүүхэд бүртгэлтэй  22 намын 31 төлөөлөл оролцсон байна. 

Энэ үеэр хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын тоймыг танилцуулж, тулгамдсан асуудал болон сонгуулийн мөрийн хөтөлбөрт хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг дээшлүүлэх, хамгаалах, хангах, хөхүүлэн дэмжихэд чиглэсэн зайлшгүй тусгах шаардлагатай асуудалд харилцан санал солилцсон аж. 

ХЭҮК-ын Судалгаа, шинжилгээний хэлтсийн дарга Д.Ёндонжамц "Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгах нь зүйтэй гэдгийг ХЭҮК-оос онцолсон. Тухайлбал

Иргэний болон улс төрийн эрхийн хүрээнд: Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орон зайг хамгаалах, хэвлэн нийтлэх эрх чөлөө, жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулах, тулгамдсан асуудлыг хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх, хэрэгжилтийг хангах.

Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хүрээнд: Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, авлигыг устгах, нийгэмд тэгш бус байдлыг арилгахад оновчтой бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх замаар монгол хүний амьдралын чанарыг сайжруулах.

Бүлгийн эрхийн хүрээнд: Хүүхэд, өсвөр насныхан, эмэгтэйчүүд, охид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ажилгүйчүүд ур чадваргүй залуус, хотын ядуус, дотоодын шилжин суурьшигчид, хөдөөгийн ядуус, малчид, үндэстний цөөнх, ахмад настан, бэлгийн цөөнх бүлгүүд хөгжлийн үр шимээс тэгш хүртэх нөхцөлийг бий болгох. Жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах.

Хүний эрхийн тулгамдсан бусад асуудалд: Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх талаарх бодлого, зохицуулалт, хандлага, соёлыг үндэсний түвшинд бүрдүүлэх, гамшиг, онцгой байдлын үед өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн эрхийг хамгаалах төлөвлөлт, зохион байгуулалт, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийг орон байраар хангах, учирсан хохирлыг арилгах, нөхөн олговор олгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсвийн болон эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох.

Иргэний болон улс төрийн эрхийн хүрээнд: Үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулах тулгамдсан асуудлыг хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх зэрэг асуудлуудаар санал солилцсон.

Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хүрээнд ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, боловсрол эрүүл мэнд нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, авлигыг устгах, нийгэм дэх тэгш бус байдлыг арилгах бодлого арга хэмжээг хэрэгжүүлэх замаар монгол хүний амьдралын чанарыг сайжруулах зэрэг асуудал яригдсан.

Хүний эрхийн тулгамдсан бусад асуудалд: Уур амьсгалын өөрчлөлт нөлөөлөх байдлын үнэлгээ хийх талаарх бодлого, зохицуулалт, хандлага, соёлыг үндэсний түвшинд бүрдүүлэх, гамшиг, онцгой байдлын үед өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн эрхийг хамгаалах төлөвлөлт, зохион байгуулалт, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийг орон байраар хангах, учирсан хохирлыг арилгах, нөхөн олговор олгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсвийн болон эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох асуудлаар санал солилцлоо. 

Мөн шинээр үүсэж буй хүний эрхийн асуудал, салбар хоорондын асуудлууд буюу технологи ба хүний эрхийн асуудал, төсөв, хөрөнгө оруулалтыг хүний эрхийн шалгуураар эрэмбэлж, шийдвэрлэдэг болох, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдсөн эрх сэргээх үндэсний тогтолцооны уялдаа холбоог сайжруулах, хохирогчийг хамгаалах, хохирогчийн эрх сэргээхэд чиглэсэн бодлого, хууль тогтоомжийг шинэчлэх, байгууллагын чиг үүргийг уялдуулах, нөөцийг хуваарилах, хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатайг танилцууллаа” хэмээв. 

Намуудын зүгээс ч мөн уулзалтын үеэр саналаа хэлсэн байна.