ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Электрон хэрэгсэл, батарейн хаягдлыг дуудлагаар очиж аваад Налайх дахь үйлдвэртээ устгана"

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Аюултай хог хаягдлыг боловсруулах үйлдвэр Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Налайх дүүргийн барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-т  гуравдугаар сарын 1-нд бүрэн ашиглалтад орно. 

Иргэд дуудлага өгснөөр хаягийнх нь дагуу очиж, үүсэх хаягдлыг хүлээн авах боломжтойг "Нью метод" ХХК-ийн ерөнхий инженер А.Доржготов ярилаа. 

Тус үйлдвэр нь

  • Электроникийн хаягдал (бүх төрлийн)
  • Хаягдал цахим, цахилгаан хэрэгсэл
  • Хаягдал батарей (бүх төрлийн)
  • Хаягдал зэс (бүх төрлийн)
  • Хаягдал кабелын утас
  • Хаягдал ногоон плат буюу хавтан (бүх төрлийн том, жижиг)
  • Хаягдал гар утас
  • Хаягдал утасны цэнэглэгчийг байгаль орчинд хоргүй, орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан боловсруулах Монголын анхны үйлдвэр болж байгаа аж. 

Хувь хүн, ААН, байгууллагууд электрон, цахим, цахилгаан хэрэгсэл, батарейн хаягдлыг дээрх үйлдвэрт хүлээлгэн өгснөөр технологийн дагуу устгуулах боломж бүрдэж байна. 

"Аюултай хог хаягдал боловсруулах албан ёсны тусгай зөвшөөрлийг манай үйлдвэрт олгосон" 

Энэ талаар "Нью метод" ХХК-ийн ерөнхий инженер А.Доржготовоос тодруулахад "Бид үйлдвэрээ гуравдугаар сарын 1-нд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 

Тиймээс иргэд маань электрон хог хаягдлуудаа ирэх сараас үйлдвэрт аваачиж өгөх боломжтой. 

Гэр ахуйн цахилгаан бараа буюу угаалгын машин, хөргөгчөөс авхуулаад телевиз, компьютерын процессор, дэлгэц, хулгана, принтер, power bank гэх мэтчилэн бүх төрлийн цахилгаан хэрэгслийн хаягдлыг авна. 

Мөн гар утас, компьютер, нөүтбүүк дахин цэнэглэдэг батарей, автомашины хаягдал батарей, хуруу зайн хаягдлуудыг хүлээн авч байгаа.

Хог хаягдлын тухай хуульд зааснаар дээрх хаягдал нь аюултай хаягдлын жагсаалтад ордог. Батарей, цахилгаан тоног төхөөрөмжийн хаягдал ч бай аль аль нь хортой хүнд металлуудтай. Эдгээр нь удаан задардаг, органик бодис үүсгэх хуванцар хэсгүүдтэй байдаг болохоор хуулийн дагуу "Аюултай хог хаягдал"-д тооцогддог.

Манай үйлдвэр өнөөдөр Монгол Улсад байгаа ганц тусгай зөвшөөрөлтэй компани юм. Энэ тусгай зөвшөөрлийг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас олгодог. Одоохондоо манайхаас өөр ийм төрлийн хаягдал боловсруулдаг үйлдвэр байхгүй гэсэн үг.  Тусгай зөвшөөрөлтэй хаягдал боловсруулах үйлдвэр өмнө нь байгаагүй" гэдгийг хэллээ. 

"Хөрс орчинд аюултай хог хаягдлыг алдагдуулахгүй байх, байгаль орчны доройтлоос сэргийлэх зорилготой"

зураг
 

Үргэлжлүүлэн "Аюултай хог хаягдал боловсруулах энэхүү технологийг анх 2018 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль дээр боловсруулж байсан. Уг технологийнхоо дагуу үйл ажиллагаа явуулахаар бэлэн болоод байна. 

Төслийн эцсийн зорилго нь аюултай хог хаягдлыг хөрс орчинд алдагдуулахгүй байх, байгаль орчны доройтлоос бага боловч сэргийлэхэд оршиж байгаа. 

Тоног төхөөрөмжийн хувьд өөрсдийн хүчин чадлаа тооцоолж байгаад Хятадаас авсан.

Аюултай хог хаягдлыг боловсруулалтад оруулна гэдгийг тайлбарлавал гурил шиг нунтаг болгож байгаад цааш химийн аргаар уусгаж, боловсруулдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл аюултай хог хаягдлыг хоргүйжүүлнэ. Мөн бага хэмжээний ашигтай металл хэсгүүдийг ялгаж авдаг" гэлээ. 

Холбогдох утас: 96601641, 99352406

Байршил: Налайх дүүрэг, гуравдугаар хороо, аж үйлдвэрийн парк

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
80
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
38 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.40.205] 2024/2/25
Ashguidee.Baigalia hairlaad nugel uildeed yahav geed duussan huruu zainuudaa hayaj chadahgui hairtsgand hiigeed hadgalaad baisan um.Haana uguhuu medehgui hetsuu bailaa.Husel min bieleh shig bolloo.Bayarlalaa ta buhend.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.18] 2024/2/23
Супермаркетуудад электрон хог хаягдал батарей авдаг хайрцаг байршуулаад цуглуулж авбал зүгээр дээ
5 | 0 Хариулах
Зочин [103.212.116.122] 2024/2/24
Байдаг ч дүүрсэн үед суллахгүй хэдэн жил болоод хог руу хаячдаг.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/2/23
Булчихвийдээ
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.82] 2024/2/23
Булах нь уу үгүй юу очоод үйлдвэрийг нь үзээрэй. Урьж бна.
1 | 0 Хариулах
ибд [202.126.90.90] 2024/2/23
хурууны зайг дахин боловсруулах уу устгалд оруулах юм уу?
2 | 0 Хариулах
Зочин [45.117.34.122] 2024/2/23
Маш зөв ажлыг эхлүүлсэн та бүхэнд амжилт хүсье! Төр засаг энэ дээр харин олигтойхон дэмжээд өгөхийг хүсье.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.92.173] 2024/2/23
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.parliament.mn/Detail?id=a2e9444c-3b7e-4066-b162-010e8778d4c1&fbclid=IwAR1slJqOXBcxlCrr2h0TOl-HjLjDiz0biyNgnGuAASbwOedePdyYdwlIQyY
4 | 0 Хариулах
Зочин [202.179.21.212] 2024/2/25
Давхардуулж авдаг бол залилан. эрүүгийн гэмт хэрэг
1 | 0 Хариулах
Зочин [203.169.50.253] 2024/2/22
Хэдээр авхийн
0 | 1 Хариулах
зүгээр өгчихөөр яадын [202.21.121.236] 2024/2/23
Зүгээр хаядаг юмыг чинь эх дэлхийгээ бохирдуулж байгаа нүглээс чинь нимгэлж байна хогноос хүртэл битгий ашиг харжээ
5 | 0 Хариулах
байрны оршин суугч [103.57.92.50] 2024/2/22
Орц болгонд, байрны гарааш болгонд батарей, электорон төхөөрөмжийн хаягдал цуглуулдаг тусгай сав байрлуулбал амархан цуглана даа.
9 | 1 Хариулах
Алтай хотхон [103.212.117.28] 2024/2/22
Манай орцонд цуглуулгын сав өгөөч
2 | 1 Хариулах
Зочин [184.75.115.178] 2024/2/22
Iim hayagdal tsugluulj gadaadruu zarj bolno. Zunduu howor unet element bdag gsn.
1 | 1 Хариулах
Зочин [203.98.76.69] 2024/2/22
Маш сайхан мэдээ байна. Одоо ажиллахгүй болсон зайнуудаа цуглуулаад байнаа.
6 | 0 Хариулах
Зөв [66.181.160.60] 2024/2/22
Хогийн сав болгоны хажууд ийм савтусд нь тавиад Жижүүрт нь хэдэн төгрөг өгөөөд ирж авдаг болчиооч тэгвэл бүгд л ялгаад л хаячихна ,
5 | 0 Хариулах
Зочин [103.14.36.6] 2024/2/22
Японд ийм хаягдлаас алт, газрын ховор элементүүдийг ялгаж зардаг компани бий. Маш ашигтай ажилладаг гэж байсан.
0 | 0 Хариулах
Зочин [103.14.36.6] 2024/2/22
Алт ухсанаасаа илүү ашигтай гэсэн
1 | 0 Хариулах
Зөв арга [86.111.138.41] 2024/2/22
Европын хөгжилтэй орнуудад хаягдал батерейг дэлгүүр бүрт хананд байрлах тусгай хэсэг рүү хийдэг ...мэдээж дэлгүүр бүрээс боловсруулах компани нь очиж авах нь айл бүрээс цуглуулсанаас хялвараас гадна цаг хугацаа,тээврийн зардал чинь бага болно гэдгийг тооцоорой!!! .Хэрвээ тусгай цэг байгуулж хүмүүс аваачиж тушаах болвол хүмүүс залхуураад хогондоо хийх тул хогны дундаас батерей ялгах амар биш учираас: Дэлгүүрүүд,Супермаркетуудад ийм цуглуулах цэг байгуулах нь хамгийн зөв хувилбар байдаг юм бна лээ шүү!!!
3 | 0 Хариулах
Зочин [103.212.116.122] 2024/2/24
Хуванцар бас адил системтэй ч монголд хээгжихгүй юм. Тусдаа хуванцар хаясан ч авахгүй байдаг биз дээ
2 | 0 Хариулах
Зочин [86.111.138.41] 2024/2/22
Иргэд ээ аюултай хог хаягдал батерейгаа хогондоо бүү хий.Тусгай уутанд хийж бөөнд нь хадгалаад утсаар уг байгууллагад мэдэгдэж өгөх нь хамгийн зөв.Ийм үйлдвэр байгуулагдаж буйгаа Ард олондоо сайн мэдээлээрэй ээ!!!!
1 | 0 Хариулах
Зочин [103.41.93.91] 2024/2/22
Зөв сайн санаа. Хаягдал дугуй л авдаг болмоор байгаа.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.15.10] 2024/2/22
haygdal duguig shataahgui butalj rezinen hvatan hiideg uildver mongold bdg shd
2 | 0 Хариулах
Зочин [203.98.76.16] 2024/2/22
Зөв, гэхдээ УБ-т нэг төвлөрсөн хүлээн авах цэг байгуулах шаардлагатай. Хүн болгон Налайх аваачиж аюултай хаягдлаа өгч чадахгүйг тооцоорой.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.137] 2024/2/22
Хаягдал баттейрег дахин шинэ баттейре болгоход ашиглаж, хаягдал keyboard-ийг дахин шинэ keyboard болгоход ашигладаг болгомоор байна
1 | 0 Хариулах
Зочин [103.57.95.144] 2024/2/22
Өө ашгүй дээ аймаг бүрт авах цэг байх уу
1 | 0 Хариулах
Зочин [202.131.225.53] 2024/2/22
энэ ёстой цагаа олсон ажил шүү, төр засаг бодлогоор дэмжих ёстой газар байна,
2 | 0 Хариулах
Зочин [202.179.21.212] 2024/2/22
Ямар ч байсан хогоо ангилах хэрэгтэй. Цаас, хуванцар, гялгар уут , органик хогоо ялгах хэрэгтэй байна.
5 | 0 Хариулах
Зочин [202.179.21.212] 2024/2/22
Баттэрэиг зарим оронд цахилгаан барааны болон хүнсний дэлгүүрт цуглуулах хайрцаг байдаг. Бусад том хаягдлыг хүмүүс өөрсдөө л аваачиж өгнө. Үнэгүй хаяна гэвэл. Дуудлагаар бол үнэтэй.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.37] 2024/2/22
Ийм хог хаягдлыг хүмүүс өрсдөө аваачиж өгнө ч гэж байхгүй байх, харин ямар нэгэн аргаар тийм сонирхол төрүүлэх хөшүүрэг л хэрэгтэй байх даа??
1 | 2 Хариулах
Зочин [202.179.21.212] 2024/2/22
Хөшүүрэг нъ ийм хог жирийн хогонд хаясан хүн өндөр торгууль төлдөг.
2 | 0 Хариулах
Зочин [174.192.68.31] 2024/2/22
Ug ni 100 huwi dahin bolowsruuldag bolson manaihan teghgvi shuud ustgadag ni yaj bgn bol
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.57] 2024/2/22
мөнгө гаргаж авдаг Ag
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.82] 2024/2/22
Устгаж байхаар дахин ашигладаг болоосоо хятадууд эргүүлээд авчихдаггүй юм байх даа.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.137] 2024/2/22
Малаас хаягдал гардаггүй шиг хүний бүтээсэн бүтээгдэхүүнүүдээс хаягдал гаргадаггүй болчихмоор байна.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.206] 2024/2/22
tegeed hutsaj suuhaar uursduu sanaachlaad hii l dee
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.57] 2024/2/22
мах хортой бодисонд дүрж байхаар давс цацаж хадгалдаг шүү арьс шир.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.115.3] 2024/2/22
Одоо доо, зөв ажил. Бусад улс " аюултай хог хаягдлын төрийн сан" байгуулдаг. Тухайн улсад борлуулагдах тугалган акумлятор, баттерей, литиум баттерей бүрээс бага хэмжээний хураамж авч тус сандаа төвлөрүүлдэг. Бүрсэн мөнгөөрөө Ийм боловсруулах үйлдвэрүүдийг мөн хог хаягдал цуглуулах, менежиенд хийх системээ санхүүжүүлдэг сайн туршлагууд зөндөө байдгаа
6 | 0 Хариулах