Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Жирэмсэн үеийн өтгөн хаталтаас хэрхэн сэргийлэх вэ?

ikon.mn
2024 оны 2 сарын 21
Сурталчилгаа

Сарын тэмдгийн мөчлөг, жирэмслэлт, үр хөврөлийн үйл явцад оролцдог Прогестерон бэлгийн даавар нь гэдэсний булчинг сулруулж, гэдэс доторх өтгөний хөдөлгөөнийг удаашруулдаг.

Энэ удаашрал нь бүдүүн гэдэс дэх өтгөнийг хатууруулж, гадагшлуулахад хэцүү болгодог.

зураг
 

Ээжүүдийн төрөхийн өмнө хэрэглэдэг витаминууд нь төмрөөр баялаг байдаг. Гэвч төмөр нь өтгөн хатах шалтгаан болдог байна.

Мөн жирэмсний хожуу үед өсөн нэмэгдэж буй ураг гэдэс дотрыг шахаж, улмаар өтгөнийг хатах бас нэг шалтгаан болдог.

Өтгөн хаталт нь гэдэс дүүрэх, бие хүнд оргих зэрэг таагүй мэдрэмж төрүүлдэг. Жирэмсэн үед өтгөн хатах нь энгийн үеэс илүү тав тухгүй байдалд оруулдаг.

Хэрхэн өтгөн хаталттай тэмцэх вэ?

Эслэг: Эслэгээр баялаг жимс, хүнсний ногоо, үр тариа буюу овьёос, арвайн гурил, хар чавга  гэх мэт бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх.

Шингэн: Хангалттай хэмжээгээр ус уух нь өтгөнийг амархан гарахад чухал үүрэгтэй. Хэрэв зөвхөн ус тус болохгүй байвал тунгалаг шөл, цай, жимс, ногооны шүүс ууж болно.

Хөдөлгөөн: Эмчийн зөвлөгөөний дагуу тогтмол дасгал хийх нь өтгөн хаталтаас ангижрахад тусална. Тиймээс өдөр бүр хөнгөн алхахыг хичээгээрэй.

зураг
 

Пробиотикууд: Пробиотикууд нь гэдэсний хэвийн үйл ажиллагааг хангаж, гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг байна. Пробиотикоор баялаг хүнсэнд даршилсан байцаа, кимчи ордог боловч, жирэмсэн болон, хөхүүл ээжүүд маань өдөр тутамдаа хэрэглэх боломжгүй.

Харин НӨӨШЛӨГЧ БОДИСГҮЙ, БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ, ҮНЭЭНИЙ ЦЭВЭР СҮҮГЭЭР ХИЙСЭН, ДЭЛХИЙД ЦОРЫН ГАНЦ ПАТЕНТЛАГДСАН ПРОБИОТИКТОЙ АКТИВИА таргийг өдөр тутамдаа хэрэглэснээр хоол боловсруулалтыг сайжруулж, өтгөн хаталтыг арилгах боломжтойг зөвлөж байна. Хар чавгатай, овьёос, үр тариатай гээд олон орц найрлагатай учир өөрийнхөө таашаалд нийцүүлэн сонгон хэрэглэхийг зөвлөж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.