Монгол Улсын Хөгжлийн Банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах явдал болно.
Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн Банкны ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.
Ерөнхий чиг үүрэг: Банкны үйл ажиллагаанд мэдээллийн аюулгүй байдлыг хангуулах ажлыг байнга зохион байгуулах, гадаад дотоод сүлжээн дэх мэдээллийн урсгалыг хянаж, эмзэг байдлыг илрүүлэх, мэдээллийн нууцлал, хамгаалалтыг тогтмол сайжруулах, эрсдэлгүй байнгын хэвийн ажиллагааг хангах.
Ажлын байранд тавигдах шаардлага:
Ерөнхий чиг үүрэг: Банкны эрсдэлүүдийг тодорхойлох, үнэлэх, эрсдэлийг удирдах тогтолцоо бүрдүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага:
Төрөл: Бүтэн цагийн
Бүрдүүлэх баримт бичиг:
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч Та холбогдох бичиг баримтаа цахимаар болон Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.
Анкет, материалыг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар
Холбоо барих: b.zolboo@dbm.mn
Утас: (976)-11-7013-0516 /528/
Факс: (976)-11-7013-0602
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!