Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголчууд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэгэндээ аархаж, дээрэлхдэг. Уужуу сэтгэлтэй баймаар байна"

Б.Билгүүн, iKon.mn
2024 оны 2 сарын 13
IKON.MN
Зураг зураг
ЦЕГ

Сар шинийн баяр амралтын өдрүүдэд иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ аль төрлийн гэмт хэрэгт их холбогдсон тухай мэдээллийг Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч н.Түвшинбаяр өглөө. 

Тэрбээр "Сар шинийн баярын амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, гудамж олон нийтийн газар танхайрах, хүний эрүүл мэндэд гэм учруулах болон гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг дийлэнхдээ үйлдсэн байна.

Монгол Улсад 2023 оны сар шинийн баяраар гэр бүлийн хүчирхийллийн 523 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бол энэ жил 465 болж буурсан. Гэхдээ 317 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн.

Хүний эрүүл мэндийн эсрэг 36 гэмт хэрэг сар шинийн баярын өдрүүдэд үйлдэгдсэн.

Монголчууд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн болон хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеийгээ үл хүндэтгэж, нэгэндээ аархаж, дээрэлхсэнээс үүдэн бусдынхаа биед гэмтэл учруулдаг. Монголчууд бие биедээ хүндэтгэлтэй хандаж, уужуу тайван сэтгэлтэй баймаар байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл их үйлдэх юм. Ийм гэр бүлд өссөн хүүхэд ямар байхыг бодох хэрэгтэй" хэмээн хэлэв.