BCH Гарьд болон Хасын Хүлгүүд баг Үндэсний дээд лигийн хагас шигшээд шалгарах эрхийн төлөө ээлжит тоглолтоо хийсэн.
Тоглолтын үеэр BCH Гарьд багийн тоглогч Б.Болдбаатар шүүгчийн биед гар хүрсэн байна.
Энэ үйлдлийнх нь улмаас Үндэсний дээд лигээс гаргасан мэдэгдэлд "Лиг зохион байгуулах журмын Хавсралтын Хариуцлага хэсгийн 3.3-т заасныг үндэслэн 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо(МСБХ)-ноос зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд оролцуулахгүй байхаар тогтоосугай" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!