Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш Ховдод салхи секундэд 24-34 метрийг давж ширүүснэ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 2 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Маргааш өдөр Ховдын нутгаар салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэхийг Цаг, уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүллээ. 

Тодруулбал Хоёрдугаар сарын 11-нд Ховдын нутгаар Фён салхины нөлөөгөөр дулаарч, хүчтэй салхи шуургатай,

Хоёрдугаар сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

Хоёрдугаар сарын 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа.