Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцалжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өмгөөлөгч Б.Баатарсайхан, О.Батсүх нараас яллагдагч Н.Өнөрцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай гомдол гаргасныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч өнөөдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ.

Тодруулбал яллагдагч Н.Өнөрцэцэгийн ар гэрийн нөхцөл байдал, үр хүүхдүүдийнх нь эрх ашгийг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, түүний холбогдсон эрүүгийн хэрэг нь хянан шийдвэрлэгдэж дуустал хугацаанд Монгол Улсын хилээр гарч явахыг хязгаарлажээ.

Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад очих, өөрийн холбогдон шалгагдаж байгаа хэргийн асуудлаар хуулийн байгууллагад очихоос өөр бусад газарт очихыг хязгаарласан байна. 

 

 

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх