ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Газар олголтын талаар сонсгол хийх үүргийг Б.Энхбаяр сайдад өгчээ

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр Улаанбаатар хотын газар олголттой холбоотой нээлттэй, нийтийн сонсгол явуулах үүрэг чиглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт өгсөн гэдгийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэллээ. 

Мөн "Нийслэл хотод тэсэрч, дэлбэрэх аюултай бодис тээвэрлэлтийн стандарт, журмаа эргэн харж олон улсын жишигт нийцүүлэх шаардлага байгааг танилцуулахыг НЗДТГ-т Ерөнхий сайд даалгасан. 

Онцгой байдлын алба хаагчдад шаардлагатай техник, төхөөрөмжийн бэлэн байдал, шаардлагатай төсөв хөрөнгийн тооцооллыг яаралтай Засгийн газарт танилцуулах үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө" гэв. 

Хуралдаанаар: 

  • Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймрийн талаар
  • Олон улсын чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах журам
  • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар
  • Иргэдийг орон сууцжуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар зэрэг 22 асуудал хэлэлцэж, танилцсан байна.

ВИДЕО: 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг