Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
Долоон аймгийн 28 сум төмөр буюу шилэн зудтай байгаа бол 17 аймгийн 128 сум цагаан зудтай байна.
Иймд Улсын Онцгой Комисс (УОК) өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ямар арга хэмжээ хэрэгжүүлж байгаа талаар Шадар сайд С.Амарсайхан дараах зүйлсийг онцлов.
6. Малчдын гар дээрээс мах авах биржийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Биржээр 70 орчим тонн мах худалдаалагдсан байна. Малчид заавал аймаг, хот руу махаа зөөлгүйгээр Мал эмнэлгийн ерөнхий газрын эрүүл ахуйн шаардлага хангасан гэх баталгаажуулалт нь хийгдчих юм бол сумынхаа төвөөс цахимаар биржид өгөх боломжтой. Ингэснээр малчдын гар дээрх мах муудаж, үнэ ханш нь буурах нөхцөл бүрдэхгүйгээр харилцан үр ашигтай ажиллах боломжтой.
7. Цаашид өвөлжилт хүндрэх учир малаа хорогдуулахгүйн тулд амьд малын худалдааг явуулаар зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүд аймаг орон нутгаар явж 350,000 орчим амьд хонь худалдан авсан байна. 39.5 мянган тонн махыг нийслэл болон аймаг, сумд руу нийлүүлээд байна.
8. Хүнс хөдөө аж ахуйн яамнаас 88,000 тонн улаанбуудай импортлох зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүд авч 12,000 тонн гурил, 7,8 мянга тонн улаанбуудайг баруун аймгийн боомтуудаар импортолж оруулж ирсэн байна гэв.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 180,000 орчим мал хорогдсон байгаа. Малаа эрсдэлд оруулж сэг зэм болгохгүйн тулд бойлох уриалгад малчид уриалгахан байгаа гэдгийг тэрбээр онцлов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!