ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

З.Баянсэлэнгэ нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх цагаатгасан тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгов

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолоор З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох эрүүгийн хэргийг "гэмт хэргийн шинжгүй, шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй" гэсэн үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг хүчингүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэв.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар анхан шатны шүүхийн дүгнэлт нотлогдоогүй гэх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгов.

 

Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.104] 2024/1/20
наад авгай чинь Бэрэн группээс мэдээж юм аваал тэгэж давуу байдал олгосон бга ш дээ ямар ч тэнэг хүн харж л бна ш дээ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.255] 2024/1/20
Илт буруу шийдвэр гаргасан авилга авсан ч байж болох шүүгчид хариуцлага тооцох ямар ч хууль байдаггүй юу
3 | 0 Хариулах
Зочин [203.91.115.50] 2024/1/19
Энэ хүн л гэмтэй буруутай идсэн уусан юм уу бусад нь туйлын шударга сайн юу ч яагаач гүй хүмүүс үү .гэвэл үгүй .шүүвэл бүгдийг нь шүүх хэрэгтэй 90 оноос хойшхи бүх дарга нарыг .
2 | 0 Хариулах
Зочин [59.153.112.95] 2024/1/19
Ингэж зориудаар хугацаа авч нөгөө хөөн хэлэлцэх хугацааг дуусгадаг шалгарсан технологиороо л явж байнадаа.
3 | 0 Хариулах
Зөв шударгыг дэмжигч [86.111.136.235] 2024/1/18
Boliocheee ushonzonoo tabiaachee
0 | 0 Хариулах
ард [202.21.125.66] 2024/1/18
ШҮҮХ ЗӨВ ШИЙДСЭН.ГЭХДЭЭ БАС Л СОНГУУЛЬ ДӨХӨЖ ГАРГАЖ БАЙГАА ШИЙДВЭР. ШҮҮГЧИД МӨНГӨЖИХ ҮЕ. БАС Л ЦАГ ХУГАЦААНЫ ХАЙЧ Л ДАА..ХАХАХАХА
2 | 0 Хариулах
songo [202.9.47.12] 2024/1/18
Шүүхийг шүүдэг болохгүй бол Монгол улс сүйрч дуусахнээ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
5 | 1 Хариулах
зочин [103.57.94.51] 2024/1/18
Шүүгч илт буруу шийдвэр гаргавал хариуцлага хүлээдэггүй хууль үйлчилж байхад хэцүү дээ.
6 | 0 Хариулах
Батбаатар [202.126.94.62] 2024/1/18
За энэ удаа шүүх нь зөв шүүжээ гэж харагдаж бна. Илт эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн талаарх мэдээллийг иргэд бид авсан шүү дээ. Цаашид ийм цүнх баригчдын үйлдсэн гэмт хэргийг намын дарга гэх хамсаатнуудтай нь шийтгэж байхгүй бол эдгээр нөхдүүд цаад дарга нараа хамгаалаад, түүнийхээ шагналд АШШүүхээр цагаатгагдаад, эсвэл бага мөнгөөр торгуулаад л өнгөрдөг жишигт шилжихээр байгаа шүү.
1 | 1 Хариулах
Зочин [202.21.108.4] 2024/1/18
Намбар нь хаяаа шаасан.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.11.230] 2024/1/18
Zuv, ene hun bol bas neg hulgaich.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.239.123] 2024/1/18
БҮХ ЭД ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААГААД ШАЛДАН ҮЛДЭЭ. ТӨВ ГУДАМЖААР АЛХУУЛ ХҮМҮҮС ЖИГШИЖ ИЧЭЭЧ ГЭЖ ОРИЛОХ ХЭРЭГТЭЙ ШУНАЛАА ДИЙЛЭХГҮЙ ГАРУУДАД СУРГАМЖ БОЛОХ ЁСТОЙ.
1 | 0 Хариулах
Иргэгиршэг [66.181.187.230] 2024/1/18
Одоо шүүсэн шүүгч ,шүүгдэгч Бачнсэоэнгэ гэх авлаа нар нь нөгөө ёртөнц лүүгээ явж эхэлж байгаа байлгүй лээ Монголыг баллаж байгаа нэг субъект бол авилгач арчаагүймшүүгчид
0 | 0 Хариулах
Энхбаяр [73.8.148.141] 2024/1/18
Тэгмээр юм даа
2 | 0 Хариулах
Шударга Иргэн [1.46.73.62] 2024/1/18
Шударга Шүүх Мандиугай! Женок л@л@р зайл
2 | 0 Хариулах
Зочин [66.181.182.106] 2024/1/18
Ийм хогийн шааруудыг жагсаалт нэрээр оруулж хачин юм болох бий.
1 | 1 Хариулах
Зочин [103.57.92.73] 2024/1/17
shorond candy crush toglono gej baih uu
0 | 1 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2024/1/17
сайн байцгаана уу. ХУУЛИЙГ МӨРД, САХЬ, БИЕЛҮҮЛ ХЭМЭЭЖ Л ЦААЗ БОЛЖ БИЙ БУЙ БАЙХ БАЙЛТАЙ. ТҮҮНЭЭС БОЛ "хууль гэдэг ***ШААРДЛАГА БИШ***", "хуулийн ***ШААРДЛАГАД НИЙЦНЭ***" ГЭСЭН ТОМЪЁОЛОЛ, ҮГ, ХЭЛЛЭГ БАЙДАГГҮЙ, БАЙХГҮЙ Л БАЙЛТАЙ. Монгол хэл асар баян үгтэй, үйлдлийг, хэргийг, үйлийг, үйлсийг, явцыг, хөдөлгөөнг яв цав өгүүлэх, хэлэх, ярих, илтгэх, илэрхийлэх үг, үйл үг өч төчнөөнөөрөө бий буй байдаг. Бид хэдхээн үгэнд улам бүр л хашигдаад, Монгол хэлний үгийн, үйл үгийг алданга гэрлийн хурдаар ХУВХАЙРЧ БУЙ САНАГДДАГ. Зүгээр л өөрийнхөө ч, бусдын ч хэлийг АЛААД, ХЯДААД БАЙДАГ БОЛЧИХСОН. Жишээ нь гэхэд л, англи хэлний 'on' гэх дагаврыг ГАНЦХАН УТГААР НЬ ***дээр*** гээд л туугаад байна. Энэ нь бүр бичгийн соёлд маань нэвтрээд орчихсон. Өгүүлбэрийнхээ хам шинж ээс болоод, юун тухайг өгүүлж буй, ямар цагийг хэлж буй гэхчлэнгээр ялгаа салгаа бүхий дагаврыг ДАН ГАНЦ ***ДЭЭР**ЭЭР НЬ Л ТУУГААД БАЙХ. Уг нь болохоор 'on' дагавар нь үгэнд 1. "дээр" ; 2. "тухай"; 3. "д", "т" гэсэн дагавруудыг олгох.
1 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2024/1/17
за за *тэс хөндлөн зүйл* дуугарчихлаа байна. Үнэндээ, энэхүү мэдээн дэх хөндсөн асуудал сонин биш, Монгол хэлээрээ юу ч уншсан тэр чигээрээ ядуу дорой хэдхээн үгэнд эргэлдсэн, тэгээд тэр нь тухайн юмныхаа эдийнхээ мөнг нь голыг нь илтгэхгүй, илэрхийлэхгүй, барьж авахгүй болчихоод буй нь тиймхэн. Бид өөрсдөө МОНГОЛ ХЭЛЭЭ ХУВХАЙРУУЛААД - ҮГҮЙРҮҮЛЭЭД - ХООСЛООД -ЯДУУРУУЛААД БАЙНА ГЭЖ САНАГДДАГУУ.
3 | 1 Хариулах
Зочин [103.41.93.217] 2024/1/17
Iim shiidver gargadan shuugch zugeer uu tee
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.153] 2024/1/17
Шоронгийн бага эмч авгай шуналдаа таарсан ялаа авах ёстой
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.58] 2024/1/17
Новшийн авгай хэрэг бүртгэгч байсан чин нэмэргүй....
2 | 0 Хариулах
Зочин [202.9.47.51] 2024/1/17
Намын жагсаалтаар их хуралд энэ мэтийн мангарууд оймсонд хавчуулагдаад орж ирээд байдаг учраас намын жагсаалтаар сонгох, намыг сонгох нь буруу юм. Одоо ухаандаа Женко, Эрдэнэ мэтийг ямар ч боловсрол, мэдлэг байхгүй, хулгай луйврын маягийн гарууд АН-ын нэрний ард ороод ирэх магадлалтай.
12 | 2 Хариулах
Зочин [202.9.47.12] 2024/1/17
Ийм этгээдүүд жагсаалтад байвал тэр намыг дугуйлахгүй байхад л болно шд. Яваандаа тэр нам арчигдана, эсвэл шинэчлэгдэхээс өөр гарцгүй болно. Иймхэн юм ойлгохгүй хаагуур явж байсан ац вэ? Сургуульд сурсан уу өөрөө?
7 | 1 Хариулах
unshigch [103.212.119.114] 2024/1/17
энэ мэдээнээс төрийн алба хааж байсан улс төрчдийн нэр холбогдсон хэрэг хэдэн жил шүүхээр явж байгаад л цагааддаг гэж л ойлголт авах юм шиг байна. мэдээ болгож нийтэлж байгаа бол ямар хэрэгт холбогдуулан шалгасан тухай нь оруулвал уг нь уншигчдад хэрэгтэй баймаар. эсвэл өөр зорилгоор мэдээ бэлддэг юм уу?
1 | 0 Хариулах