• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Монгол, Хятадын компанид нүүрс тээврийн С зөвшөөрлийг олгосон хахуулийн хэрэг

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Нүүрс тээврийн С зөвшөөрлийн цаана нуугдсан хахуулийн гэмт хэрэг хэрхэн явагдсаныг харуулсан нэвтрүүлгийг АТГ-аас албан ёсны цахим хуудсаараа нийтэд цацжээ. С зөвшөөрөл олгох нэрийдлээр халаасаа түнтийлгэх гэсэн албан тушаалтнууд хэрхэн дураараа аашилж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байсан талаарх шүүхээр шийдэгдсэн нэгэн хэргийг онцолсон байна.

Нэвтрүүлэгт дурдсанаар 2017 онд нэр бүхий компанийн захирал Б нь БНХАУ-аас ачаа тээврийн машинууд оруулж, ирсэн бөгөөд нүүрс тээврийн С зөвшөөрлийг гаргаж чадахгүй байгаа учир эрх мэдэл бүхий хүнд хахууль өгөөд авах аргыг сураглаж байсан тухай мэдээллийн мөрөөр мөрдөгч ажиллажээ.

Захирал Б нь өөр нэг компанийн захирал Х гэгчтэй найз, нөхдийн холбоотой. Х нь АТҮТ-ийн хэлтсийн даргатай холбоотой учраас түүгээр дамжуулан хахууль өгч, С зөвшөөрөл авч болохыг Б олж мэдсэн байна.

Б нь Х-гээр дамжуулан 100 гаруй С зөвшөөрөл хүсжээ. Ингээд АТҮТ-ийн хэлтсийн дарга Б нь 2017 оны наймдугаар сараас 2017 оны арваннэгдүгээр сарын хооронд захирал Х-гээр дамжуулан 57.5 сая төгрөгийн хахуулийг авч байгаа нь баримтжуулагджээ. Харин компанийн захирал Х нь бусдад хахууль зуучилсныхаа хариуд таван сая төгрөгийг захирал Б-ээс авч байсан болохыг нэвтрүүлэгт дурдсан байна.

Үүнээс гадна хэлтсийн дарга Б нь БНХАУ-ын иргэний мэдлийн компанид 200 гаруй С зөвшөөрөл авч өгөхийн тулд хахууль авч байгааг мөрдөгч баримтжуулжээ. Тэрбээр уг иргэнтэй WeChat-аар холбогддог байсан бөгөөд тухайн үеийн ханшаар 150,000 юань буюу 56.7 сая төгрөгийн хахуулийг авахаар тохиролцжээ. Хахууль өгөгч тал их хэмжээний гадаад улсын валютыг бусдаар тээвэрлүүлэн ББСБ-ыг ашиглан өгснөөр гэмт хэргийг илрүүлэхэд ээдрээтэй байсан болохыг мөрдөгч дурдав.

ВИДЕО:

 

Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ХАХА
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.216.200] 2024/1/16
Мөрдөгчид нь сайн хууль нь шог юмаа
0 | 0 Хариулах
Зочин [202.131.238.26] 2024/1/16
жараахай биш то загас барь
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.160] 2024/1/16
Нүүрсний хэрэг чинь хэдэн их наядаар нь хусчихсан хулгайчид байхад юун нэг муу хэлтсийн дарга вэ. Наад газрын дарга нь хичнээн жил боллоо, Амарбаясгалангийн найз гээд шалгадаггүй юмуу
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.168] 2024/1/15
Хувьдаа гэр бүлийн бизнестэй. Бизнес нь жилийн 100аас дээш сая төгрөгийн ашигтай. Ийм төрийн албан хаагч нар сарын 800-2сая төгрөгийх цалинтай ажил яагаад хийж бна вэ гэдэг тийм гайхахаар юм гэж үү? Төрийн албанд авилга авах гэж л ажилд ордог биздээ угаасаа
0 | 0 Хариулах
Zochin [203.23.199.159] 2024/1/15
Balai nevtruuleg ve? 57 say ch gehshig ene ATG gej unen balai gazar bn aa. Neheden IKH NAYAD aa yu hiigeed bgaam be? Eerch muuraad yrij ch chadahgui chaddag gazaraar ni hiilgehed yadag baina aa
2 | 1 Хариулах
Зочин [112.72.6.138] 2024/1/15
Ишш чааваасдаа. Цаа чинь их наядаар яригдах хээл хахууль байхад нэг муу 50хан сая төгрөгний хэрэг олсондоо бүүр видео этр хийлгэж этр.
11 | 2 Хариулах
Зочин [202.9.46.134] 2024/1/15
Монгол хятадтай дипломат харилцаа тогтоож худалдаа хийх нь зөвхөн хятад улсад ашигтай байх болно. Учир нь хятад улс монголын хөдөө аж ахуй мал аж ахуй уул уурхайд эзэн сууж хятад иргэд олноор оршин сууж хятадууд монголд үр төлөө үлдээнэ. Тэр үед монголчууд цусаар уйлаад ч эх орон гишгэх газаргүй болсон байна.
1 | 3 Хариулах
Зочин [103.41.93.215] 2024/1/15
Сонсголоор чинь бараг хамгаалж хаацайлаад байсышдээ хаха
0 | 0 Хариулах
МАН хулгайчууд бүгд ялгүй болсон [66.181.160.24] 2024/1/15
үхсэн ийм жүжиг тавиад яадаг энэ хэрэгт холбогдсон хүмүүс чинь 12 саяын торгууль төлөөд суллагдсан биздээ.
9 | 0 Хариулах