Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгө оруулалтын тухай хуулиа зад рекламдъя

Д.Баяржаргал
2014 оны 1 сарын 7
MorninigNews.mn
Зураг зураг

Монголын эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй байна гэдгийг өнгөрсөн жил ерөн­хийдөө хэн хүнгүй мэдэрлээ. 

Өөрөөр хэлбэл хөрөнгө оруу­лагчид нь гараад яв­чихвал маш том орон зай хий хоосон зүйл бий болох нь ажиглагдсан. 2010-2012 оны дэлхий нийтийг гайхш­руулсан эдийн засгийн өсөлт нь үнэндээ биднийх биш гадаадын хөрөнгө оруу­­­­лагчдын нуруун дээр бий болсон байжээ гэдгийг ухаарч суугаа хүн одоо олон байна. 

Мөн гадаадын хөрөнгө оруулалт 49 хувиар буурсан ч өнгөрсөн жил эдийн за­саг хоёр оронтой тоогоор өслөө хэмээн мэлзэх хүн ч мундахгүй. Тэгвэл өнгөрсөн жилийн эдийн засгийн өсөлтөд “Чингис” бонд буюу монголчууд бултаараа төлөх өрийн бичгээр олж ирсэн хөрөнгө голлон нөлөөлсөн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй байх.

Энэ оны төгсгөл гэхэд биднийг ямар ирээдүй хү­лээж байна вэ. Төрийн ха­мааралтай гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 49.7 хувьтай тэнцэж байгаа учраас нэмж зээл авах боломж тун ховор. 

Тодруулбал 2014 оны төсвийн тухай хуульд ДНБ-нийг 40 хувиас хэтрүүлэхгүй хэмээн заачихсан. Засгийн газрын зүгээс энэ хувь хэмжээг нэ­мэгдүүлэх арга сүвэгчилж байгаа ч бүтэх эсэх нь эр­гэлзээтэй. 

Тиймээс валют олох экспортын бараа бүтээг­дэхүүн гэхээр эрдэсийн бү­тээг­­дэхүүнээс өөр зүйлгүй манай улсад гадаадын хө­рөнгө оруулалтдаа найд­лага тавихаас өөр арга алга.

Манай улстөрчид эдийн засгийн нөхцөл байдалдаа анализ хийлгүйгээр “Айвен­хоугийн охин компани болох “Саус Гоби Ресурс” Овоот толгойн ордыг Хятадын тө­рийн өмчит “Чалко” группт худалдаж байна. 
Гадныхан манай газар нутаг дээр хэт дураараа аашил­лаа хэмээн” Стра­те­гийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэг­жид гадаадын хөрөнгө оруу­лалтыг зохицуулах ту­хай хуулийг 2012 оны УИХ-ын сонгуулийн өм­нөхөн ум хумгүй баталсан. Тус хуулийн 4 дүгээр зүй­­лийн 4.7 дахь хэсэгт Стра­тегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулагчийн эзэм­­ших хувь хэмжээ 49 ху­виас илүү гарахгүй бө­гөөд тухайн үед оруулах хөрөн­гө оруулалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгөөс да­вах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ хэмээн заачихсан.

Үнэндээ 100 тэрбум төг­рөг нь уул уурхай, банк санхүүгийн салбарт босго болох хэмжээний мөнгө биш. Тиймээс жижиг, дунд хэмжээний хөрөнгө оруу­лалт, уул уурхайн салбарт өрөмдлөг болон тээвэр­лэлт хийх зэрэг бизнес хэл­цэл бүрийг УИХ-аар хэлэл­цүүлэн шийдвэрлүүлэх асуу­­­­дал үүсээд байсан нь хө­рөнгө оруулагчдад мэдээж таа­лагдаагүй хэрэг. Эндээс л манай хууль эрх зүй, улстөрийн урвалт шарвалт хөрөнгө оруулагчдад таалаг­даагүй хэрэг. 

Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчээр хөрөнгө оруулагчид нь ну­таг буцчихаар, аргаа барж дээрх хуулийн зүйл заалтыг өөрчилж 100 тэрбумын бос­гыг үгүй болгосон. 

Мөн хө­рөнгө оруулагчдыг татах өөр нэг бугуйл шидсэн нь энэ оноос хэрэгжиж буй Хөрөнгө оруулалтын тогтвортой байд­лын тухай хууль. 

Энэхүү хуулийн ерөн­хий зарчим нь 10 сая ам.дол­лараас дээш хө­рөнгө оруулсан гадаад, до­тоо­дын компаниудад Эдийн засгийн хөгжлийн яамны дүгнэлтийн дагуу Тогт­воржуулах гэрчилгээг Хө­рөнгө оруулалтын Зөвлөл олгоно гэж байгаа юм. 5-10 жилдээ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаа­лийн албан татвар, нэ­мэгдсэн өртгийн албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө /роялти/ нэмүүлэхгүй тогт­вортой хэмжээнд төлөх боломжтой болох юм.

Ийнхүү эрдэс баялгийн салбарт баримтлах татварын бодлого ерөнхийдөө тогт­вортой болж байгаа хэрэг. Татварын хувь хэмжээний хувьд ч гэсэн хоёр хөрштэй харьцуулахад бага байгаа нь хөрөнгө оруулагчид ма­найхыг зорих итгэлийн ганц оч болоод байна. 

Тиймээс Хөрөнгө оруу­лалтын тухай хуулиа зад рекламдах шаардлагатай бай­на. Бүр монголд хөрөнгө оруулалт хийвэл ийм ашигтай гэд­гийг дэлхийн со­норт хүр­гэх хэрэгтэй. Ма­­найхан рекламыг сон­гуу­лийн үеэр нүдэнд хараг­даж, чи­­хэнд хоногшин зүү­дэнд ортол хийдэг. 

Харам­салтай нь улс орны хөгжил, нийгмийн шинж чанартай хууль тог­тоомжоо хангалттай сур­тал­чилж ча­даагүйгээс ту­хайн хуулийн өгөөжийг ир­гэд хүртэж чаддаггүй.

Хөрөнгө оруулалтын ту­­хай хууль өнгөц харвал то­моохон төсөл, аж ахуйн нэгжүүдэд хамаатай мэт ха­рагдаж байгаа ч монголын эдийн засгийн өсөлт хэрхэх вэ гэдэгтэй нягт уялдаж байгаа юм.

Зураг