ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЖЭЭЧ: Сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангахад хүчин чадал хүрэхгүй гэж худал мэдээлсэн

П.Зоригт, IKON.MN
2023 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн нээлттэй сонсголоор сайжруулсан шахмал түлшний арилжааны гэрээнд хийсэн хяналт шалгалтыг танилцуулав. 

Шинжээчийн танилцуулсан хяналт шалгалтын ажлын дүгнэлтийг хүргэж байна. 



“Тавантолгой түлш” ХХК-нийн салбарын захирал Д.Ганзориг 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг хэлэлцсэн. Засгийн газрын хуралдааны үеэр Улаанбаатар хотын айл өрхүүдийн сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангахад үйлдвэрийн хүчин чадал хүрэхгүй гэж худал мэдээлэл танилцуулсан.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2022 оны наймдугаар хуралдааны үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх дарга Д.Амарбаясгалан “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй өнөөгийн сайжруулсан түлшний дэгдэмхий хий 20-оос дээш хувьтай байгаа бол хагас коксожсон түлшний дэгдэмхий хий найман хувиас хэтрэхгүй байна.

Иймд бид урт хугацаандаа коксожсон түлшний үйлдвэр барих, үүний тулд богино хугацаандаа коксожсон түлшийг импортоор ав, хэрэглэж туршиж үзэх шаардлагатай гэж мэдэгдсэн. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь түлшний төлбөрт 2.07 сая ам.долларын үнэ бүхий 10.4 мянган тонн нүүрсийг 2022.10.14-2022.11.11-ний өдөр хүртэл нийлүүлж, 998.5 тонн түлшийг хүлээн авсан.

Түлш худалдан авах, түлш болон нүүрс тээвэрлэх ажлыг тендер шалгаруулалтаар зохион байгуулаагүй байна.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажиллах журмын 5.5.6 Ажлын алба нь санхүү, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах, арга хэмжээг хэрэгжүүлэх гэж заасан чиг үүрэг зөрчсөн байна.  

Хагас коксожсон шахмал түлшний нэгж өртгийг гаалийн мэдүүлэг, тээврийн зардалд үндэслэн тооцоход 444.44 тонн сайжруулсан нүүрсийг 2.6 тэрбум төгрөгөөр авахаар байна.

Энэхүү нэгж өртгөөр тооцон “Хонгонк Хөндө” ХХК-нийн нийлүүлэх 109.000 тонн хагас коксожсон шахмал түлшний үнийг тооцож үзвэл 290.7 тэрбум төгрөгийн өртөгтэй гарсан. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Уншигч [66.181.161.146] 2023/12/24
Гаднаас коксжсон нүүрс оруулна гэдэг Чойжилсүрэн бол бидний эсрэг хувийн эрх ашгийнхаа төлөө яваад байгаа гэж харагддаг. Энэ хүн сайд болсноос хойш утаа, түүний хорон чанар улам их болсон шиг байгаа. Энэ хүнтэйгээ нам нь хариуцлага тооц. Энэ түлш, утааны асуудлаар эрүүл мэндийн байгууллага, Шинжлэх ухааны байгууллага, гадаадын энэ чиглэлийн экспертүүдийн ажлуулж дүгнэлт, гарах гарцыгтодорхойлуул
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.253] 2023/12/22
Нүдэн дээр л шаааагааад бхийн ард түмэээн Богд ууландаа харуулахгүй гээд шархадны энгэрт аваачихгүй юмуу эд нарыг
1 | 0 Хариулах
Зочин [139.5.217.91] 2023/12/22
Даш Ёндон гуай зөвлөх нь шүү дээ, Амарбаясгаланд хулгай заамааргүй юм
0 | 0 Хариулах
зочин [66.181.187.165] 2023/12/22
Чойжилсүрэн хулгайчдыг өмгөөлөөд түүнд дэмжлэг үзүүлж оролцсон тууж явдаг. Яалтай билээ. Хуурамч дүрүүд засрахгүй
2 | 0 Хариулах
зайлаа псдаа [66.181.160.59] 2023/12/22
хүүрэнсүгийн хорт түлш хүрэлцээтэй хүрэлцээгүй байх нь хэнд хамаатай юм. энэ новшын түлшийн үйлдвэр, үйлдвэрлэх тараах зардал 4,5 их наяд болсон байнаа шүүдээ. энэ мөнгө бол 150000 айлыг орон сууцтай болгож болох хэмжээний мөнгө асар их мөнгө зарцуулаад утаа нь хэвээрээ илүү хортой л боллоо псдаа. хүүрэнсүг болоо хэдэн тавиулууд нь баяжлаа.
9 | 0 Хариулах
Zochin [59.153.114.133] 2023/12/23
УБын гэр хороололд 200гаруй мянган айл өрх байдаг. Хэрэв дээрх 150мянган айл гэсэн тооцоо зөв бол өнөөдөр бүрэн утаагүй болсон байх байж.
3 | 0 Хариулах