ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Hipay Төв Азийн шилдэг цахим төлбөрийн хэтэвч боллоо

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 12 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн санхүүгийн чиг хандлага, хөгжлийг тодорхойлж тухайн жилийн санхүүгийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг Их Британи улсын "Global Banking and Finance Review" сэтгүүлээс 2023 оны Азийн шилдэг цахим төлбөр тооцооны хэтэвч хэмээх нэр хүндтэй шагналыг "Хай Пэймэнт Солюшнс" ХХК-ийн хамт олон хүлээн авлаа.

2019 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Hipay цахим хэтэвч нь Монгол улсын хагас сая хэрэглэгчдийг нэгтгэн 10,000 гаруй харилцагч байгууллагуудаар үйлчлүүлэхдээ бүхий л төрлийн төлбөр тооцоог хялбараар хийхээс гадна гар утсаараа олон улсын мөнгөн гуйвуулга хийх, Wechatpay-ээс төлбөр тооцоо хүлээн авах, онлайн даатгал хийлгэх, хувьцаа худалдан авах арилжих, зээлийн үйлчилгээ зэрэг өдөр тутмын хэрэгцээт санхүүгийн бүхий л үйлчилгээг нэг дор хэрэглэгчдэд хялбараар хүргэхээр ажиллаж байна.

зураг
 

2023 онд Дэлхийн хамгийн том гар утасны цахим төлбөрийн платформ болох ‘’Ant Group’’-ийн Alipay Plus үйлчилгээний Монгол Улс дахь цор ганц албан ёсны түнш болсноор Монгол улсын иргэд Hipay цахим хэтэвчээрээ Хятад улсын 400 гаруй хотуудад шууд төлбөр тооцоо хийхээс гадна 40+ гаруй улсад буюу Япон, Солонгос, Хонконг, Тайланд, Австрали, Малайз, Филиппин, Катар, АНУ, Арабын Нэгдсэн улс болон Европын 30-аад оронд “Alipay+”-н QR кодыг Hipay аппликэйшнээр уншуулан Монгол төгрөгөөр хормын дотор худалдан авалт үйлчилгээний төлбөр тооцоог хийх боломжийг хэдийн бүрдүүлээд байна.

Hipay-ээр төлөх боломжит улсуудыг ЭНДЭЭС уншина уу. 

#ЭхОрондооМэтТөл

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.