• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

ГРАФИК: Монгол Улсын эрчим хүчний системийн ачаалал

A.Жаргал
2023 оны 12 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрчим хүчний системийн 2023 оны арванхоёрдугаар 11-ний өдрийн оргил ачаалал 19:00 цагт 1,531 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 111 МВт-аар өссөн байна.

Системийн нийт ачааллыг бүсчлэн харвал:

зураг
 
  • Баруун бүс - 52МВт
  • Алтай-Улиастай бүс - 26МВт
  • Төвийн бүс - 1,531МВт
  • Дорнод бүс - 37МВт

График 1: Эрчим хүчний хэрэглээ сүүлийн 7 хоногт

График 2: Эрчим хүчний импорт 2023 оны арванхоёрдугаар сарын 1-нээс хойш

Хэрэглэгч та оргил ачааллын цагуудад (17:00-22:00) ашиглахгүй байгаа цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, хэрэглээгээ зохицуулснаар оргил ачааллыг бууруулж, импортын зардлыг багасгахад хувь нэмрээ оруулж байгаа юм.

АЙЛ ӨРХ ЦАХИЛГААНАА ХЭРХЭН ХЭМНЭХ ВЭ? 

  • Индүү, тоос сорогч, угаалгын машин зэргийг 17:00-22:00 цагаас өөр цагуудад ажиллуулах
  • Цахилгаан зуухны халаах хэсэг хоолны савны ёроолын хэмжээтэй адил байвал цахилгааны хэрэглээг 60 хувь хүртэл бууруулна
  • Хоол, цайг буцалсны дараа плиткийн температурыг бууруулах, хоол бүрэн болохоос өмнө ширмэн зуухыг салгаж үлдэгдэл дулааныг ашиглах
  • Хоол хийх үедээ савныхаа тагийг тавих, ингэснээр эрчим хүчний хэрэглээгээ 2.5 дахин багасгана
  • Цагийн тохируулгатай будаа агшаагч зэрэг цахилгаан хэрэгслийг 17:00 цагаас өмнө ажиллуулах
  • Хоёр тарифт тоолууртай бол цахилгаан хэрэгслээ 21:00-06:00 цагийн хооронд ажиллуулах замаар өдрийн цагаар зарцуулдаг цахилгааны төлбөрөө 2 дахин багасгах боломжтой
  • Индүү 17-26 ширхэг 100 Вт-ын чийдэнтэй тэнцэх цахилгаан хэрэглэдэг. 21:00 цагаас хойш индүүгээ ашиглах
  • Хэрэглээгүй телевизор, wifi төхөөрөмж, DVD тоглуулагч, хөгжим, гар утасны цэнэглэгч, хэт богино долгионы зуух, компьютер зэргийн залгуурыг тогтмол салгаж хэвших /Ашиглахгүй байгаа залгаатай цахилгаан хэрэгслүүд өрхийн цахилгааны хэрэглээний 7-25 хувийг эзэлдэг/ 
  • Гар утсаа цэнэглээд цэнэглэгчээ залгаатай хэвээр нь үлдээдэг бол жилд 560 төгрөг дэмий үрэгдүүлнэ.
  • 5 минут шүршүүрт ороход ванны 1/3-тэй тэнцэх хэмжээний ус ордог. Энэ нь ус халаах эрчим хүчийг хэмнэж байгаа юм.
  • Эрчим хүчний хэмнэлттэй А, А+, А++ ангиллын гэр ахуйн цахилгаан хэрэгслийг сонгосноор цахилгааны зардлаа 15-30 хувь хэмнэнэ.

Эрчим хүчээ хэмнэж, зохистой хэрэглэцгээе!

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [207.167.89.153] 2023/12/14
Монголд шинээр ЦС баригдахгүй байгаа шалтгаан нь 2016 онд Парисын хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийг бууруулах амлалт хүлээсэнд байгаа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.114] 2023/12/13
Удахгүй манай улс эрчим хүчний хязгаарлалтад орно шүү.Оросууд цахилгаан нийлүүлэхээ багасгахад л дуусаа .Оройдоо харанхуйд л сууж байх болно доо.эртхэн арга хэмжээ авч бэлтгэл ажилаа хангаж л байхгүй бол.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.85] 2023/12/13
иргэд газ лаа аваад л байна дэлгүүр захад.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.85] 2023/12/13
power bank-aa цэнэглэчихээд л еbook уншаад суудаг бх даа. болохгүй бол тосон дэн соla-ны лаазанд асаагаад л 🪔🕯
0 | 0 Хариулах
зочин [192.82.64.215] 2023/12/13
Манайд хөрөнгө оруулья гэж ирж байгаа нөхөд ашигт малтмалыг нь ухаж авья гэхээс энэ улсад үйлдвэр барья гэсэн төсөлд угаасаа хөрөнгө оруулалт хийх дургүй байдаг юм шигээ. Үүн дээр нь манайхан улсаараа ухаалаг бодлого явуулж, юмны түрүүнд ашигт малтмалын А лицензээ барьж дальжиганадаг зангаа больчихоочээ. Улс орон оршин тогтнож байж иргэн хүн тайван амар амгалан эх орондоо сэтгэл амар амьдарна биз дээ. Хэдэн халтар төгрөгнөөс болж мөнх амьдрах юм шиг нүдээ ухаж өгөхөөс буцахгүй аашилдагаа болиосой. Үр хүүхэд чинь амьдрах улс орныхоо ирээдүйг бодоосой гэж энэ улсын хамаг газрын баялгийг кармаалчихсан хэдэн шуналтангуудад хэлмээр байна аа
2 | 0 Хариулах
зочин [192.82.64.215] 2023/12/13
нэг юмыг их гайхаад байдаг юмаа. Улс орноо хөгжүүлье гэвэл дэд бүтцээ дэмжиж хөгжүүлмээр юм. ДЦС барья гэсэн хувийн хувьсгалын бүх л санаа төслийг дэмжмээр байхад ашигт малтмалын ордууд руугаа л гадны хөрөнгө оруулалтыг дэмжиж оруулаад газар нутгийн бүрэн бүтэн байдалдаа анхаарал тавихгүй байдаг нь их сонин. Үйлдвэр, ДЦС гэсэн төслүүдийг л хамгийн түрүүнд дэмжмээр байх юм. Баруун бүсэд 2-3 ДЦС, зүүн болон төвийн бүсэд ДЦС-уудыг яаралтай барих цаг нь болохоосоо хэтрээд бна. Улс орнуудаас хараат бусаар дотооддоо цахилгаан эрчим хүчээрээ хангаачээ. Эрчим хүчний хомсдолтой атлаа гэр хороололд өчнөөн цахилгаан халаагуур авч өгнө ч гэх шиг. Бас өчнөөн барилга байшин барина л гэх юм. Тэнэг ховдог тогоогоо гэж үг бий шүү. Хэзээ цэцэн ховдог болж галаа түлдэг болох вэ? яачихсан тархи толгой нь хамуурчихсан бодлого яваад бна аа
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.196] 2023/12/13
Цахилгаанаа хэмнэх нь цахилгааны төлбөрт ч нөлөөлнө ш дээ.
0 | 0 Хариулах
Зочин [27.123.212.86] 2023/12/13
Өөрийн хэрэгцээгээ даагаад явах шинэ станц барьсан зөв шүү найз нараа . Бүсээ чангалах хэмнэх нь Монголчуудын хувьд буруу юмаа. Асуудлын дараа алдаагаа засах ямар ч ажил хийхгүй , дараагын жил болоход дахиад л бүсээ чангалаарай болохоо байлаа шүү гээд эхэлнэ . Айлаар бодоход зуухаа сайжируулж түлээгээ базаасан нь дээр байхаа найз нараа ...
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.67] 2023/12/13
Наад цагаар чинь угаасаа гэртээ харих гээд түгжрээд явж байна. Өөр юу хүсээв
0 | 1 Хариулах
Зочин [202.21.107.58] 2023/12/13
Odoo tegeed tsahilgaan taslahaas yahav dee. Man namiig daraa songuulid bitii songo.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.47.30] 2023/12/13
Oroi bolson hoino ajilaa duusgaad erthen haritsagaaj bgaachaa ajil deeree arhidaad yanhandaad bhiin
2 | 0 Хариулах
Зочин [202.9.47.30] 2023/12/13
Teneg hvvhenvvd hezeej oilgohgvi ee, helvvl tegeed buun hervvl ternii orond naad tsagaaraa togoo tasal taivan amidarmaar bn shvv
2 | 0 Хариулах
Зочин [139.5.219.149] 2023/12/12
Хувийн хэвшил цахилгаан станц барья гэхээр бариулахгүй шантаажилж гацаана. Тэгснээ өөрсдөө юу ч хийхгүй. Эрдэнэбүрэн ор сураггүй, яг одоо эхэллээ гэснээ газар дээрээ юу ч хийгдээгүй. Угаасаа бараг энэ өвлөөс цахилгаан хязгаарладаг болж Хойд солонгосын араас орлоо. Доор хүмүүс зөндөө бичсэн байна, Монголын нийт хэрэглээ европын нэг жижиг хоттой тэнцэх үү үгүй юу маш бага шд.
2 | 0 Хариулах
Зочин [174.192.67.44] 2023/12/12
Ug shalihgvi l bn shde. Zarim neg ulstai haritsitsuulj harlaa zarim neg hotiin heregleend duhuj bn bvhel bvten ulsiin hereglee. Setgel l dutaj bnda
1 | 0 Хариулах
Ард [66.181.184.183] 2023/12/12
ene ulsad turiin albatuud dan hamaatan sadan turliin shahaanii llruud
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.206] 2023/12/12
Mcs anh tavan tolgoi deeree tomhon stants bariad ywii gehed l bolohgui geed undur zardlar jijig stants bariulsan. Oyu tolgoi bas guisan. maks hurtel tsahilgaanii asuudaltai bolchod tsahilgaan stants uursduu bariad ywchi gheer tur n horiod baidag. Yr n enenes olon jishee zunduu l baiga baih. Chadahgui bol ydaj zailaad uguh heregteisht.
7 | 0 Хариулах
Зочин [66.181.182.152] 2023/12/12
Хөрөнгө оруулагчид байна Оюуэрдэнэ ээ. Яагаад энэ галч цахилгаан станц барихаас эрс татгалзаад байгаа юм бэ...Төлбөрт нь наад нүүрсээ өг.....Бүх төрлийн тээврээр зөөгөөд ч барахгүй.
6 | 0 Хариулах
Kkkk [202.126.89.8] 2023/12/12
Мэргэжлийн бус зөвлөмж бна
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.80] 2023/12/12
Үхсэн ацных нь хэмнэлт. Лаларууд ганц станц барихгүй 30н жил боллоо. Хэрэглэдгээрээ л хэрэглэнэ. Хэмнээд эхэлбэл энэ байдлаараа жил болгон л хэмнээрэй л гэнэ. Аливаа юманд бас нэг хэмжээ хязгаар байдын шүү лаларууд.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.160.105] 2023/12/12
монгол улсын цахилгааны хэрэглээ америкын нэг жижигхэн хотын хэмжээний л байгаа. гаргаж байгаа эрчим хүч нь хэдхэн мВт . гэтэл одоо зүгээр ачааны машин дээр тавьчихдаг жижиг атомын станцууд байдаг болчоод байна шүүдээ. үнэхээр нэг коммунизмын үлдэгдлүүд юмаа, хүн хийнэ гэхээр хийлгэхгүй өөрсдөө хийхгүй үргэлж гоншигонож шалтаг тоочно псдаа. орхон сэлэнгэ дээр нэг усан цахилгаан станц барьчхад л монгол улсын хэрэгцээг бүхэлд нь хангачхана шүүдээ.
7 | 0 Хариулах
Ka [66.181.184.183] 2023/12/12
Medrel
2 | 0 Хариулах
ккк [202.126.89.134] 2023/12/12
энэ гудманд байгаа хүн хардаггүй уншдаггүй сарвайсан гжрлэн резламуудыг унтраа бөөн зардал
7 | 0 Хариулах
Зочин [202.9.46.240] 2023/12/12
Ухаантайхан шиг байсан бол аль эрт л цахилгаан станц барьсан байх байлаа. Амаараа бараг 30 жил цахилгаан станц барьж, яг барих болохоор нь янз бүрээр жадлаад эсэргүүцээд хорлоод байдаг хүн сүрэг яг монголчуудын өөрсдийнх нь дотор байж байгаа. Одоо жишээ нь атомын цахилгаан станц гээд дуугарвал 8 хөлтэй хурга ишиг гээд элийрээд эхэлдэг бүхэл бүтэн сүрэг байна. Тэгтэл дэлхий нийтээрээ хамгийн өндөр үр ашигтай, хамгийн байгаль экологид ээлтэй, цэвэр эрчим хүчний эх үүсвэр бол атомын цахилгаан станц гээд хүлээн зөвшөөрөөд байна. Яахав, бүр их муулах гээд байгаа юм бол осол аваар гарвал жаахан хэцүүтэй юм биз.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.196] 2023/12/13
Атомын цахилгаан станц ашиглаж эхлэх цаг нь болсон шүү. Урд хилтэйгээ ойрхон бариад эвгүйтвэл дэлбэлж хаяаад Хятадыг сөнөөх хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [27.123.212.86] 2023/12/12
Хэмнэх хэрэггүй ээ , байгаа зүйлийг холбогдох хүмүүст нь ойлгуулаж зөв гарц , шийдвэрт хүрэх хэрэгтэй . Оросоос эрчим хүч экспортоор авдаг , хэмнээрээ гээд хэдэн жил өнгөрч байнаа. Иргэд нь хэмнээд өнөөдөр өнгөрлөө гэхэд маргааш нь мартчихна. Хойтон ахиад л хэмнээрэээ гээд эхэлнэ . Энэ арай бишээ. Цахилгаан станц бариад асуудлаа шийдэх хэрэгтэй шүү. Асуудлаа шийдэж чалахгүй бол өгөх мөнгийг нь авах хүнд нь өгье өө.
2 | 1 Хариулах
Зочин [139.5.219.149] 2023/12/12
Удахгүй 12 мянган айлыг орон сууцжуулна гэсэн шүү. Бас энэн дээрээ нэмээд метро явуулна гэж байгаа. Метро юугаар явдагийг ч мэддэггүй ёстой ичиг ичиг энэ МАНингууд. Өөрсдөө бүх цахилгаан дулааны бүтээн байгуулалтуудыг гацаачхаад бас дээр нь нэмж цахилгаан дулаангүй балгас, явдаггүй метро барина гээд тэнэгтээд байгаан. Ерөөсөө монголыг оросын ломбарданд тавиад, өөрсдөө хулгайлж болох бүх мөнгө цөлмөчхөөд гэр бүлээ аваад гадагшаа зугтаана л гэсэн бодолтой явдаг байх.
4 | 0 Хариулах
Butehgui ee [66.181.190.64] 2023/12/12
Ene olon jil zuuh muuh, Nuurs muurs gej baihaar hangalltai 5r tsahilgaan stants barih hugatsaa mungu ungurluu
2 | 0 Хариулах
Зочин [103.57.94.163] 2023/12/12
Энэ нөгөө батарей ашиглалтанд оруулсаны нөлөөгөөр импорт ноднигоос багассан байгаа гуу?
1 | 0 Хариулах
Зочин [112.131.29.251] 2023/12/12
Арай дулаан байгаад байсан байж болох юм
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.163] 2023/12/12
болохгүй бол 2 цагаар ээлжилж таслана л биз. байгалын бор нүүрсээ гэртээ түльёо
3 | 0 Хариулах
Зочин [192.82.65.9] 2023/12/12
Арчаагүй засаг. Зуссан мөнгөөрөө хэдэн станц барих болов.
5 | 0 Хариулах
дсө [66.181.161.123] 2023/12/12
арчаагүй засаг
9 | 0 Хариулах