• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Эрчим хүчээ хэмнэх энгийн зөвлөгөө

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 12 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Дахин нийтлэв-

Манай улсын эрчим хүчний хэрэглээ үйлдвэрлэлээсээ давсан учраас эрчим хүчээ найдвартай, тогтвортой хангахын тулд иргэдийн хэрэглээг хэмнэх нөхцөлд орж байгаа юм. Мэргэжлийн байгууллагынхнаас 17:00-22:00 цагуудад тогоо хэмнэхийг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалаад байгаа билээ.

Иймд айл өрх болон аж ахуйн нэгжүүд цахилгаанаа хэмнэх дараах энгийн аргыг албаныхан зөвлөв. 

Айл өрх хэрхэн цахилгаанаа хэмнэх вэ? 

  • Индүү, тоос сорогч, угаалгын машин зэргийг 17:00-22:00 цагаас өөр цагуудад ажиллуулах
  • Цахилгаан зуухны халаах хэсэг хоолны савны ёроолын хэмжээтэй адил байвал цахилгааны хэрэглээг 60 хувь хүртэл бууруулна
  • Хоол, цайг буцалсны дараа плиткийн температурыг бууруулах, хоол бүрэн болохоос өмнө ширмэн зуухыг салгаж үлдэгдэл дулааныг ашиглах
  • Хоол хийх үедээ савныхаа тагийг тавих, ингэснээр эрчим хүчний хэрэглээгээ 2.5 дахин багасгана
  • Цагийн тохируулгатай будаа агшаагч зэрэг цахилгаан хэрэгслийг 17:00 цагаас өмнө ажиллуулах
  • Хоёр тарифт тоолууртай бол цахилгаан хэрэгслээ 21:00-06:00 цагийн хооронд ажиллуулах замаар өдрийн цагаар зарцуулдаг цахилгааны төлбөрөө 2 дахин багасгах боломжтой
  • Индүү 17-26 ширхэг 100 Вт-ын чийдэнтэй тэнцэх цахилгаан хэрэглэдэг. 21:00 цагаас хойш индүүгээ ашиглах
  • Хэрэглээгүй телевизор, wifi төхөөрөмж, DVD тоглуулагч, хөгжим, гар утасны цэнэглэгч, хэт богино долгионы зуух, компьютер зэргийн залгуурыг тогтмол салгаж хэвших /Ашиглахгүй байгаа залгаатай цахилгаан хэрэгслүүд өрхийн цахилгааны хэрэглээний 7-25 хувийг эзэлдэг/ 
  • Гар утсаа цэнэглээд цэнэглэгчээ залгаатай хэвээр нь үлдээдэг бол жилд 560 төгрөг дэмий үрэгдүүлнэ.
  • 5 минут шүршүүрт ороход ванны 1/3-тэй тэнцэх хэмжээний ус ордог. Энэ нь ус халаах эрчим хүчийг хэмнэж байгаа юм.
  • Эрчим хүчний хэмнэлттэй А, А+, А++ ангиллын гэр ахуйн цахилгаан хэрэгслийг сонгосноор цахилгааны зардлаа 15-30 хувь хэмнэнэ.

Плитка: Индукцийн плитк нь газан плитканаас гурван минут, керамикаас 3.2 минут, ширмэн плитканаас 3.8 минут хурдан халдаг, ширмэн плиткатай харьцуулахад цахилгааныг 90% хүртэл хэмнэдэг. 

  • Хоол, ундыг буцалсны дараа плиткийн температурыг бууруулах, хоол бүрэн болохоос өмнө ширмэн зуухыг салгаж үлдэгдэл дулааныг ашиглах, савныхаа тагийг тавих зэргээр хоол хийхэд зарцуулах эрчим хүчийг 15-30% хэмнэж болно.
  • Хоол хийх савны ёроол цэвэр, гөлгөр, плиткийн халах хэмжээтэй адил байх нь эрчим хүчийг 60% хүртэл бууруулна.

Хөргөгч: Хөргөгч, хөлдөөгчийн байршлыг өөрчлөх. Хөргөгчийг 30°С-аас дээш хэмийн халуун өрөөнд байлгах нь энгийн үеэс хоёр дахин их эрчим хүч зарцуулдаг. Мөн плитка, ус буцалгагч, халаагуур /радиатор/-ын ойр байрлуулснаар илүү их эрчим хүчийг зарцуулна. 

  • Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5 хувиар нэмдэг тул үргэлж цэвэрхэн байлгах;
  • Хөргөгчийн ар тал, өрөөний хана хооронд зайтай байвал эрчим хүчийг бага зарцуулна;
  • Халуун хоол, хүнсний бүтээгдэхүүнийг өрөөний температур хүртэл хөргөсний дараа хөргөгчид хийснээр, хөргөгчийн хоногт ажиллах цагийг багасгана.

Гэрэлтүүлэг: Эрчим хүчний үр ашигтай гэрэлтүүлэг сонгох; Эрчим хүчний хэмнэлттэй лед чийдэн нь энгийн улайсдаг чийдэнгээс 80 хувь бага эрчим хүч зарцуулж, 10 дахин их хугацаанд ашиглагддаг. Ашиглаагүй өрөөнүүдийн гэрлээ унтрааж хэвших;

Угаалгын машин: А, А+, А++ тэмдэглэгээ бүхий эрчим хүчний хэмнэлттэй угаалгын машинууд нь угаах хувцасны жинг автоматаар тодорхойлж, усны хэмжээг тохируулдаг тул усыг халаахад зарцуулах цахилгаан эрчим хүч 40 хувь хүртэл хэмнэгдэнэ. Хувцас угаахдаа 30°С-ийн температурыг сонгосноор цахилгааны хэрэглээг 40 хувиар багасгана.

Индүү: Индүүг нэг цаг ашиглахад ойролцоогоор 210 төгрөгийн цахилгаан эрчим хүч зарцуулдаг. Хэт хуурай, хэт чийглэг хувцсыг удаан индүүддэг тул хувцсаа индүүдэхэд тохируулан хатаах; Хувцасны төрөлдөө тохируулж температурыг бууруулах дарааллаар индүүдэх;

Ус буцалгагч: Ус буцалгагчид үүссэн хаг хусмыг цэвэрлэснээр цахилгаан зарцуулалтыг 20 хувь хэмнэнэ. Зөвхөн хэрэгтэй хэмжээгээр усаа тохируулж буцалгаснаар эрчим хүчийг 20% хүртэл хэмнэнэ.

Аж ахуйн нэгж байгууллага хэрхэн цахилгаанаа хэмнэх вэ? 

  • Компьютер, принтер, сканнер, баримт устгагч машин, шарах шүүгээ, кофе чанагч, ус буцалгагч, уртасгагч, гар утасны цэнэглэгч гэх мэт цахилгаан хэрэгслүүдийг ашиглаагүй үедээ, ажлын бус цагаар, амралтын өдрүүдэд, баяр ёслолын үеэр унтрааж, тэжээлээс нь салгаж хэвших
  • Цайны нэг цагийн хугацаанд нэг суурин компьютерыг унтрааснаар жилд 8,900 төгрөг хэмнэнэ
  • Компьютерын дэлгэцийг ашиглаагүй үед 1 минутын дараа амардаг горимд тохируулснаар эрчим хүч зарцуулалтыг 30 хүртэл хувь бууруулна
  • Суурин компьютероос зөөврийн компьютер 5 Дахин бага цахилгаан хэрэглэнэ
  • Ашиглаагүй гэрлээ унтраах, эрчим хүчний үр ашигтай гэрэлтүүлгийг сонгох, мэдрэгчтэй гэрэлтүүлэг ашиглах, цагийн реле тавих зэргээр гэрэлтүүлгийн зардлыг 50 хүртэл хувиар бууруулах; Өдрийн цагаар гэрэлтүүлгийн цахилгааныг бууруулахын тулд байгалийн гэрлийг ашиглах, цонх, гэрэлтүүлэг, таазыг байнга цэвэрлэх, дотор ханыг цайвар өнгөөр будах нь гэрэлтүүлэгт зарцуулах эрчим хүчийг 5-15% бууруулдаг
  • Халаалтын зардлыг бууруулахын тулд термостат хаалт, тоолуур суурилуулах. Шөнийн цагаар, амралтын болон баяр ёслолын өдрүүдэд температурыг бага байлгах, спортоор хичээллэхэд зориулагдсан өрөө, уулзалт, урлагийн танхимын температурыг тохируулах
  • Халаалт, агаар сэлгэлтийн тоног төхөөрөмжид үзлэг, засвар, үйлчилгээг тогтмол хийх
  • Шинээр худалдан авалт хийхдээ эрчим хүчний үр ашигтай А, А+, А++ тэмдэглэгээ бүхий тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл сонгосноор цахилгааны зардлаа 15-30 хувь хэмнэх боломжтой
  • Дулааны эрчим хүчний энергийг хэмжих тоолуур суурилуулан хэрэглээгээ хянах
  • Ажилтнуудад эрчим хүч хэмнэх дадал хэвшил суулгах ажлыг зохион байгуулах, уралдаан зарлах, урамшууллын системийг бий болгох
  • Эрчим хүчний аудит хийлгэж эрчим хүчний алдагдлыг илрүүлэх, түүний мөрөөр арга хэмжээ авч ажиллах
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
38
Зураг
ЗӨВ, ГОЁ
14
Зураг
ХАХА
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
49 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.31.184] 2023/12/14
бид хэмнэдэг, тэд цамнадаг. одоо бол лай. лааны гэрэлд суух дээрээ тулвал нийтээрээ сууцгаая.
0 | 1 Хариулах
Зочин [72.133.150.233] 2023/12/14
Hulgaichdaa songood bai hogchine malnuud
0 | 1 Хариулах
Zochin [202.21.107.60] 2023/12/14
Vnen dampuu uls ymaa. 2 hurshuusuu haraat, deer n ymar ch tuluwlult zohion baiguulalt bhgvi. Temtsii geed temtsej chaddaggvi, ajil hiihgvi l bol hvvhdvvd hoolgvi geed bvgd ginjlegdsen ymshig yduu amidardag. Tur zasag orwongoor n ergvvlj duuslaa
0 | 0 Хариулах
Ehh [103.41.93.239] 2023/12/14
Ehh
0 | 0 Хариулах
Иргэн [202.9.40.199] 2023/12/14
Чи бигээр яах вэ бүгд л эрчим хүчээ бага ч хэмнээд л үзий бидний санхүүд ч хэрэгтэй . Үнэхээр хэцүүдсэн өртэй айл өрхөө төлүүлээд таслахы нь таслаад, үнэ тарифаа нэмүүл нэмж л орхилдоо . Судалгаа бга л байлгүй . Жижиг юмсыг өрөвдсөн болж байж нийтээрээ хохирол амсаж хөрч хөлдөх дээрээ тулахвий дэ .
2 | 0 Хариулах
Зочин [202.179.21.192] 2023/12/13
Гацуур засахгүй гэрлийг нь асаахгүй байхаас эхлэх үү ? Хэрэггүй хэрэглээ.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.177.24] 2023/12/13
manaihan shig urelgen humuus naad zaavriig chini dagah uu daa. Ukrain Ukrain gej hutssan novshnuuddaa l hel
2 | 2 Хариулах
Зочин [103.212.117.160] 2023/12/13
MAN zasagsalj chadahgui bnaa 8 jil 16 jiliin daraa bas bgaagaarai bna. AN buur butehguue. Odoo yaanaa ene hden hukgaichuda eeljled songoh uldlee
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.200] 2023/12/13
Америкийг шүтэгч мояа нар америкийн долларын эзэдийн үүсгэсэн инфляцийн өсөлт гадаад өр хоёрт дарлуулаад амьдарч дээ.
0 | 4 Хариулах
engineer [66.181.183.66] 2023/12/13
монголчууд эрчим хүч цэвжр ус 2ын үнийг мэддэггүй 5 дахин үниыг нь нэм?! архи болхоор авч нудраад блг мөртлөө 20 дхон мяннан төгрөн төлөхөөс бултдаг!!!!!
3 | 0 Хариулах
Zochin [103.212.118.196] 2023/12/13
За тэгээд сэргээгдэх эрчим хүч шүү нөхдөө. Ийшээ анхаарцгаа.
1 | 3 Хариулах
Гунигт Ояануудаа дурсахуй [77.24.7.205] 2023/12/13
Өдий хүртэл бид Соц нийгэмтэйгээ л , данхайсан төрийн дор л удирдуулж амьдарч яваа шүү
2 | 1 Хариулах
Зочин [202.9.46.200] 2023/12/13
Гэр хорооллынхон гал түлж байгаа болохоор тэд хөлдөөд үхчихгүй бас гал дээрээ хоол цайгаа хийгээд идчих учраас эрчим хүч таслахад нээх сүр болохгүй. Харин орон сууцны айлуудын халаалт дулаан хоол цайгаа хийж идэх нь эрчим хүчнээс бүрэн хамаарч байгаа болохоор орон сууцны айлуудын эрчим хүчийг таслах хэрэггүй. Үүний буруугаар ойлгож болохгүй.
4 | 2 Хариулах
Зочин [103.254.123.129] 2023/12/14
Юу ч яриад байгаа юм. Тэр орон сууцныхаа хрэглээг угаасаа дийлэхгүй байхад таслах хэрэггүй гэнэ үү. Чиний дураар болдог юм уу? Оросуудын дураар болоод байна шдэ. Одоо өөрсдөөсөө шалтгаалах зүйлээ хийхгүй юмуу.. тогоо хэмнээд!!!!
0 | 0 Хариулах
Зочин [103.80.211.131] 2023/12/13
Цахилгааны үнийг зах зээлийн тарифд шилжүүлэхэд л асуудал шийдэгдчих юм биш үү.
1 | 0 Хариулах
bitii shaa [66.181.161.184] 2023/12/13
bitii shaaaaaa. ter idej uugaad bga nuhduuddeel hel sda mai shuu lalaruud dawra shagad
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.200] 2023/12/13
Гэр хорооллын айлуудын эрчим хүчийг хязгаарла. Орон сууцны айлуудын эрчим хүчийг хязгаарлаж болохгүй.
5 | 2 Хариулах
Зочин [202.55.180.106] 2023/12/13
Тм даварцан уу хха гэр хорооллын хүн биш үү хуцдын бэ
3 | 3 Хариулах
Зочин [66.181.186.174] 2023/12/13
Ихэнх нь хулгайгаар хусаж байгашд гэр хорооллынхон
4 | 1 Хариулах
Zochin [103.212.118.196] 2023/12/13
Бүгд нийтээрээ л жаахан жаахан хэмнээд анхаарчихад хэнийг ч сүртэй хохироохгүй болчихно оо. Нэгнээ ялгаварлан гадуурхах ёсгүй.
1 | 1
Зочин [112.72.6.138] 2023/12/13
Гар утсаа цэнэглээд цэнэглэгчээ залгаатай хэвээр нь үлдээдэг бол жилд 560 төгрөг дэмий үрэгдүүлнэ. Пээ ямар их мөнгө вэ.
3 | 2 Хариулах
Зочин [139.5.216.197] 2023/12/13
nadah chin neg huniih arav hori geed yavbal heden zuun saya bolno oisonuu
3 | 0 Хариулах
Zochin [103.212.118.196] 2023/12/13
3 сая хүн нэг бүр ийм дадал зуршилтэй байвал 1,6 тэрбум төгрөг дэмий үрж байгаа юм л даа хэхэ. Юмыг зөвхөн өөрөөрөө л төсөөлөх юм даа.
3 | 0 Хариулах
Зочин [104.28.216.178] 2023/12/13
Үйлдвэрүүдийг 22:00-16:00 цагийн хооронд ажилладаг болгох хэрэгтэй юм байна даа. ОХУ-аас насаараа хараат байсны гай одоо гарч байна. 33 жилийн хугацаанд нефт боловсруулах үйлдвэр, Цахилгаан станцуудаа бариагүй Оросын ухуулгад итгэсний гай гарч байна. Монголын жинхэнэ дайсан сайн ах нэртэй ОРОС болон тэдний гар хөлүүд байсан байна шүү. Баахан худлаа яриа хэлэлцээр, амлалт, гэрээ байгуулаад нэгд нь ч ОРОСууд чинь хүрсэнгүй. Албаар өвөл бензин тогоо тасалж байна. Улсаараа явгарч, хөлдвөл ОХУ-тай ах дүү гээд хуцаад байлгүй элчин сайдыг нь хөөж гаргаад хилээ хаах хэрэгтэй. Хятад болон гуравдагч хөршүүдээсээ тусламж гуйждээ.
9 | 0 Хариулах
Зочин [103.57.94.209] 2023/12/13
soyliin yamand tusuvlusun munguuruu 5-r tsahilgaan stantsaa bari, bi lav tog hemnej heregleegee tanahgui, hereglesnee tulnu.
4 | 0 Хариулах
зочин [202.131.245.69] 2023/12/13
манайх цахилгаанаа яг энэ дагуу ашигладаг. төлбөрөө нэхэмжлэх ирсэн өдөр нь төлдөг. Даанч манайд хэрэглээнээс илүү төлбөр бичдэг юм даа. найдвартай хэрэглэгчийнхээ төлбөрийг албаар их бичдэгээ болих хэрэгтэй. харин төлбөрөө төлдөггүй нэхүүлдэг хэрэглэгчдээ цахилгаанаас бүр салгаж шүүхэд өгөх хэрэгтэй шүү эрчим хүчний хүмүүсээ.
3 | 0 Хариулах
Зочин [103.57.93.221] 2023/12/13
Чөлөөт зах зээлд бүх бараа хангамж илүүдэлтэй байх ёстой Бараа илүүдэлтэй байх тутам юмны үнэ хямдарна Гэтэл МАН коммунистууд бүх юмаа хэмнэ солироод эхэллээ Хэмнэх тутам хомсдолд орно Хомсдолоос болж юмны үнэ өснө Үнийн өсөлтөөс болж ул ардууд зовно
3 | 0 Хариулах
Зочин [202.21.124.134] 2023/12/13
МАН АН хулгайчидыг сонгоод бай тэхээр ийм юм болж байгаан хулгайчидтайгаа тэмцэхгүй бол цаашдаа бүр л дордонодоо тайван жагсаал хийгээд ажлаа хий гэж 1000 орилсон ч ямар ч үр дүнд хүрэхгүй байгааздээ хэзээ ойлгонодоо
2 | 0 Хариулах
Зочин [122.201.23.75] 2023/12/13
Ийм байдалд оруулсан төр, засагийн новшнууд өөрсдөө эрчим хүчээ хэмнэ. Хийх ёстой зүйлсээ хийгээгүй байж юу хэмнэх май шүү новшнуудаа.
3 | 0 Хариулах
Зочин [139.5.216.197] 2023/12/13
Bi ch ugaasaa nariin hun naad tsahilgaan hemneh sanaanuudiig bugdiigni yagchtal heregjuuleed ogiil doo
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.200] 2023/12/13
Улны айлууд эрчим хүчээ хэмнэдэг юм байгаа биз. Төлбөрөө тогтмол төлж байгаа айлаас эрчим хүч хэмнэх эрчим хүчийг таслах эрх байхгүй шүү.
1 | 8 Хариулах
hhe [66.181.187.135] 2023/12/13
ooroo bas ulniih gedegee medej bnu ho hha
0 | 1 Хариулах
Зочин [139.5.216.197] 2023/12/13
Chi naad ygee delgertee l hel
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.249] 2023/12/13
Tulbur tulsun tuluugui achaalalaa diilehq bn gej bn. Yadn yadui setgelgeetei hun be uuruu!
1 | 0 Хариулах
Zochin [103.212.118.196] 2023/12/13
Хаха байхгүй юмыг чи яах гээд байган? Сайн муугаас үл хамааран юм бүрт хязгаартай. Энэ тохиолдолд үе үеийн муу удирдлагаас болсон хүрэлцэхгүй эрчим хүч.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.192] 2023/12/13
Асуудлаа огт ойлгоогүй байна !
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.197] 2023/12/13
nogoo ger horoololiin tsahilgaan zadgaigaar heregledeg garuud holdoj yhnee
2 | 0 Хариулах
Зочин [202.131.238.26] 2023/12/13
өвөл байгаа юм чинь бүгдээрээ хөргөгчөө хэд хоног ашиглахгүй байя
1 | 2 Хариулах
Zochin [103.212.118.196] 2023/12/13
Хэмнэе ээ. Монголчуудаа хүндрэлтэй нөхцөл үүссэн байхад хэрэлдээд байлгүй нэг удаа хичээгээд өгөөрэй дөө. Буруутнаа мэдээж олж хариуцлага тооцно.
1 | 0 Хариулах
erchim huch [66.181.178.212] 2023/12/13
bhgui bhd elektron sportoor oroldohgui baih n bas eh oronch iom shu huuhduudee
0 | 0 Хариулах
Tsahilgaan erchim huch exportlogch 🇲🇳 [202.126.88.205] 2023/11/29
Amid hariltsaag erhemley.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.164] 2023/11/28
iim yum zuvluud suuj bdag uls bdag genee
0 | 1 Хариулах
Зочин [174.192.70.102] 2023/11/28
Archaagvi uls. Tusgaar uls gj helged ch hetsvv
3 | 0 Хариулах
Зочин [103.57.94.228] 2023/11/28
Mash ih hemjeenii erchim huchnii nuurs export hiideg murtluu uursduu ingeed suuj baina gedeg bas sonin shuu haah
2 | 0 Хариулах
Зочин [66.181.183.87] 2023/11/28
Ийм мал амьдрах гэж өөрсдөө өчнөөн эрчим хүчний үүсвэртэй байж эрчим хүчний гачигдалтай амьдардаг өрөвдөлтэй юмаа, би эрчим хүчний гачигдалгүй газар очиж амьдармаар байна
12 | 3 Хариулах
Зззз [202.21.108.3] 2023/11/29
Мал минь дэлхийн улс бүхэн эрчим хүч усаа хэмнэх талаар тооцоо судалгаа зөндөө байдаг юм.Уншиж үзээгүй бол дуугай бай.Өөрсөд чинь хэрэгтэй шүү
1 | 1 Хариулах
Зочин [174.192.70.102] 2023/11/29
Chi uuruu harin mal bnda. Ted nar chini hangalttai erchim hvchnii nuutstei boltloo hugjihsun sul heregleegee bagasga l gj bgaan. Ted ali neg ulsaas zuwshuurul awahgvigeer usan tsahilgaan stants , atomiin tsahilgaan stantsaa barichih chadaltai tusgaar uls! Harin manaih erchim hvchniihee heregtseeg hangaj chadahgv bgaa bolhoor hyazgaarlah gj bn. Hangalttai erchim hvchnii nuutstei nvvrs , us , salhi , uran gd bvh bolomj ni bhad gadnaas undur vnetei erchim hvch hudaldaj awaad tgd ard tvmnee hemne gd bgaa ni emegnel. Yag vnendee mongold hereggvi ved gerelee asaaj orhidog tsahilgaan heregselee zalgaad bdg ail howor shv hemneh tal deer ard tvmen bol helvvlehgvi hemnej bgaa
0 | 1 Хариулах
Зочин [202.9.47.30] 2023/11/28
Эрчим хүчний төлбөрөө төлөх чадваргүй оркууд эрчим хүчээ хэмнэх хэрэгтэй
8 | 1 Хариулах
Зочин [59.153.112.192] 2023/11/28
Chi ch hemne
0 | 1 Хариулах