Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан.
Түүний өмгөөлөгч цагдан хорихгүйгээр шалгаж өгөх хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн байна. Тус хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд өнөөдөр хэлэлцэх үеэр Прокурор шүүгчээс татгалзах хүсэлтээ илэрхийлжээ.
Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч "Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүхийн шийдвэр гараагүй. Прокурор нь шүүгчээс татгалзсан тул шүүх хуралдаан завсарласан. Энэхүү татгалзлыг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч шийднэ. Одоогоор ажлын цаг дууссан. Тиймээс ажлын өдөрт хуулийн хугацаанд нь шийднэ" хэмээн мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
103 СЭТГЭГДЭЛТЭЙ
|