УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдох хуулийг эцэслэн баталлаа.
Тус хуулийг эцэслэн батлах санал хураалтад нийт УИХ-ын 48 гишүүн оролцож 87.5 хувийн саналтайгаар батлагдсан юм. Мөн хамт өргөн мэдүүлсэн болон холбогдох хуулийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнээр эцэслэн батлав.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нарын 2022 оны есдүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн тус хуулийн онцлох зүйл заалтуудыг түүвэрлэн хүргэж байна.
3.1.1. “гэрийн тэжээвэр амьтан” гэж ашиг шимийг нь ашиглахаас бусад зорилгоор гэршүүлсэн, хүнтэй хамт амьдрах боломжтой Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 4.1.3-т зааснаас бусад амьтныг;
3.1.7. “нохой, муур үржүүлэгч” гэж энэ хуульд заасан журмын дагуу нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй ашгийн төлөө хуулийн этгээдийг;
3.1.8. “бичил чип” гэж гэрийн тэжээвэр амьтан, түүний асран хамгаалагчийг таньж тогтоох зорилгоор амьтны арьсан доор байрлуулдаг, дахин давтагдашгүй дугаар агуулсан суулгацыг;
7.2. Нохой, муурын асран хамгаалагчийн сургалт зохион байгуулах хуулийн этгээд мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүсэлтийг сургалтын хөтөлбөрийн хамт хүргүүлж, бүртгүүлсэн байна.
9.1.5. гэрийн тэжээвэр амьтныг зориулалтын буюу улирлын онцлогт тохирсон, агаар солилцоо сайтай, байгалийн гэрэл нэвтрэх боломжтой, хөдлөх хангалттай орон зай бүхий байр, үүр, орчин нөхцөлөөр хангах;
9.2.3. нохой, муур төрснөөс хойш зургаагаас арван хоёр сарын дотор үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх;
9.1.8. гэрийн тэжээвэр амьтан өвдсөн, бэртсэн тохиолдолд анхан шатны тусламж үзүүлж, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид хандах, тусламж үйлчилгээ авах.
9.2.2. нохой, муурыг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад жил бүр, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад гурваас доошгүй удаа, туулгад улирал тутам хамруулах;
9.2.5. олон нийтийн газар, авто зам, гудамж, талбай, орон сууцны орчны газар, цахилгаан болон явган шат, орц, хонгилыг нохой, муурын ялгадсаар бохирдуулахгүй байх, бохирдуулсан тохиолдолд орчныг цэвэрлэж, ялгадсыг зориулалтын хогийн сав болон цэгт хаях;
9.2.6. нохой, муурыг хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгийн талбайд салхилуулахгүй байх;
9.2.9. нохой, муурыг соёлын биет өв, түүх, соёлын үл хөдлөх дурсгалт болон соёлын өвийн дурсгалын газруудад дагуулж явахгүй байх.
51.1. Энэ хуулийг зөрчсөн этгээдэд Иргэний хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
10.1. Асран хамгаалагч, нохой, муур үржүүлэгч дор дурдсан хугацаанд нохой, муурыг мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид бичил чип суулгуулж, харьяа сум, баг, хорооны Засаг даргад бүртгүүлнэ:
13.1. Бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг хэрэгжүүлнэ.
13.2. Эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулахад дараах зарчмыг баримтална:
14.1. Гэрийн тэжээвэр амьтан алдагдсан тохиолдолд асран хамгаалагч, түр харагч 48 цагийн дотор тухайн сум, дүүргийн цагдаагийн байгууллагад мэдэгдэж, бүртгүүлнэ.
14.4. Алдагдсан гэрийн тэжээвэр амьтныг олсон этгээд асран хамгаалагч, нохой, муур үржүүлэгчээс тухайн амьтныг түр харах, хамгаалах, асран хамгаалагчийг олохтой холбогдон гарсан зардлыг шаардах эрхтэй.
14.5. Сум, дүүргийн цагдаагийн байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь бичил чип унших төхөөрөмжтэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!