Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөө шөнө Дарханы нутаг, Сэлэнгийн баруун, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурахыг анхааруулав

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 12 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөө шөнө Дарханы нутаг, Сэлэнгийн баруун, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурахыг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас онцгойлон анхаарууллаа. 

Мөн Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар, маргааш өдөр Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 24 метр хүрч ширүүсэх юм байна.

Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлших ба цас орж, цасан шуурга шуурна. Салхины хувьд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр байх аж.